Үнийн зөрүүтэй баримт илгээвэл 20 хувиар торгоно
2016-02-26

Эдийн засгийн ил тод байдлы дэмжих тухай хууль хэрэгжээд дууслаа.  Хууль хэрэгжих жил гаруйн хугацаанд нийт 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болжээ. Тиймээс  8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлсөн байна. Өмнө нь 2007 онд энэ хуулийг хэрэгжүүлэхэд 4.5 их наяд төгрөгийн орлого ил болж байжээ. 10 орчим жилийнхтэй харьцуулахад энэ  удаад их хэмжээний орлого ил болсны зэрэгцээ аж ахуй эрхлэгчдийн тоо, бэл бэнчин ч нэмэгдсэнийг илтгэнэ.  Нэгдүгээр сард өгсөн баримт хоёрдугаар сарын 20-нд тайлагнаж дуусдаг аж. Ойрын хугацаанд ил тод болсон хөрөнгө орлогын эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл зэргийг судлан гаргаж, парламентад тайлагнах гэнэ.

 

Хуулийг хэрэгжүүлснээр үр дүн нь ч гарч, энэ оны нэгдүгээр сарын НӨАТ-ын орлого ноднингийн мөн үеийнхээс 2 дахин өссөн аж. Үүний зэрэгцээ хууль хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал тулгарсан байна. НӨАТ төлөгчийн баримт сугалаатай болсон. Дэлгүүр хоршоо зэрэг үйлчилгээний газарт худалдан авалт хийхдээ иргэд мөнгө төлсөн тасалбараа авч, ebarimt.mn-д бүртгүүлж, сугалаанд оролцож байгаа. Харамсалтай нь зарим тохиолдолд бүртгүүлсэн баримт системд бүртгэгдээгүй, үнийн дүн зөрөөтэй зэргээр цахимд бүртгэгддэггүй.  Энэ нь тухайн бараа үйлчилгээ явуулж байгаа газартай холбоотой гэдгийг ГТЕГ-ийн дарга Б.Пүрэв мэдээлсэн юм. Тэрбээр “Сүлжээ тасалдаж байна. Кассын машин үнэтэй байх гэж аж ахуйн нэгжүүд хэлснийг Сангийн яам, ГТЕГ шийдсэн. Гэтэл иргэдээс баримт баталгаажихгүй байна гэсэн гомдол гарлаа. Цаад байгууллага нь 3 хоногийн дотор мэдээллийг ирүүлсэн ёстой. Гэтэл мэдээллээ ирүүлэхгүй байгаа учраас баталгаажаагүй хэрэг. Дээр нь хэвлэх төхөөрөмжийг 100-150 мянган төгрөгөөр авч тавих боломжтой.  Баримт хэвлэх кассын машин, түүнтэй адилтгах тоног төхөөрөмж байх шаардлагатай” гэж иргэдэд үйлчлэх ажлын байрны журмыг  хуулиар заасан. Аж ахуйн нэгжүүд иргэдийг хохироож болохгүй. Иргэд баримтаа авч, бүртгүүлж байгаа нь хэд хэдэн зүйлийг илэрхийлж байгаа юм.  Нэгдүгээрт төрд хэрэглээний татвараа төлсөн гэсэн үг. Энэ утгаар нь иргэдийг сугалаагаар урамшуулж байгаа. Үүнийг улсын төсвөөс зарлага болгож тусгайлан зарцуулж байгаа юм” гэлээ.

 

НӨАТ-ын баримт хэвлэж өгөөгүй аж ахуйн нэгжийг орлогынх нь 2 хувиар торгох заалттай юм байна. Харин үнийн зөрүүтэй, буруу баримт илгээсэн аж ахуйн нэгж 20 хувьхүртэл торгох аж.  НӨАТ-ын баримттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа ГТЕГ-ын дарга онцолсон.

 

Баримтаа цахимд бүртгүүлснээр тухайн өрх, иргэн сард, улиралд, жилд ямар хэмжээний худалдан авалт хийдгээ мэдэх, тооцоо судалгаа, өрхийн төсөв, зардлаа тооцох боломж нээгдэж байгаа. Харин  цалингаас нь зарим үйлчилгээний газрынхан иргэдийн баримтыг өгөхөөс зайлсхийж байгаа тал анзаарагддаг. Цаашлаад цалингийн чинь дүнгээс илүү гарсан худалдан авалт хийсэн тохиолдолд торгуулах, шалгуулах асуудал үүснэ гэж мэссэжийг ч  иргэдэд тараадаг байна.  Харин үүнийг ГТЕГ-ын дарга Б.Пүрэв үгүйсгэсэн юм. Тэрбээр “Хичнээн хэмжээний  бараа үйлчилгээний худалдан авалт хийснийг нь хянаж, шалгаж болохгүй. Энэ нь хувь хүний нууц руу халдаж байгаа хэрэг. Иргэн, өрх худалдан авалтын төсөлтөө өөрсдөө л хяналт хийх ёстой” хэмээлээ.

 

Зарим газар баримт хэвлэх машиныг худалдан аваагүй байгаа. Төрийн зүгээс ebarimt-ын программыг үнэгүй тарааж өгчээ. Харин  кассын машин нийлүүлсэн 17 байгууллага прогаммыг суулгаж өгөхдөө аж ахуйн нэгжүүдээс төлбөр нэхдэг байна. Хэрвээ тухайн программыг  үнэ төлбөргүй  суулгаж өгөхийг төрийн зүгээс шийдвэл хувийн бизнест халдсан асуудал үүсэх аж.

 

Нэгэнтээ хууль хэрэгжээд эхэлсэн болохоор ГТЕГ-т ачаалал үүссэн байна. Тиймээс уг асуудлыг шийдэхээр тус газрын серверийг  өргөтгөхөөр Засгаас шийдвэрлэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Эмгэн:
Саппарогийн Миний дэлгүүрийн сүлжээ нь байнга доголдсоноос бар кодоо дараа ирж ав гэдэг. Тэгээд очиж аваад компuтерт хийхээр сисемд ирээгүй бна гэдэг. Дэлгүүрийн санхүүгээс асуухаар СХД-ийн татварын хэлтэс рүү ярь гэх юм. Залгахаар ТӨГСБАЯР гэх хүн аваад 3 хоногийн дотор хийгээгүй бол бараг л хохь нь гэх нь халгүй хариулж байх юм. Бас тэгээд байдлыг учирлахаар Би мэдэхгүй, Татварын ерөнхий газар руу ярь гээд утсаа таслах юм. За яахав сугалаанд орж хожихгүй байж болноо. Харин жилийн эцэст НӨТА-с авах хувь нь багасах юм биш үү? Яагаад гэвэл системд ирээгүй гээд байгаа шүү дээ. Энэ талаар Татварын ерөнхий газар иргэдэд тодорхой мэдээлэл өгмөөр юм. Эсвэл та бүхэн НӨТА-с өөрсдөө тодорхой хэмжээний ашиг хүртээд ЗГ-аас бас нууцалдаг юм болов уу? Хариу???
2016-03-01
nara:
Системд ирээгүй байна гэж гарч ирээд бүртгэлд орохгүй байна. Яах ёстой юм бэ? дахин дахин хийгээд ч нэмэр алга. Ингэхээр сугалаанд оролцох эрх ч үгүй, буцаан олголт ч авахгүй хоцорч байна ш дээ.
2016-02-29
Urgent:
nomingiin barimt uniting zuruutei greed bn lee shuu
2016-02-28
Дарханы иргэн:
Дарханы Капитал Капитрон банзинд ус дулаан цахилгааны мөнгө тушаадаг боловч харамсалтай нь e barimt өгөхгүй юм байна лээ. Яах ёстойг төр засаг минь анхаараарай. Өрхийн гол зарцуулалт ус дулаан цахилгаан л байдаг шүү дээ
2016-02-27
Z:
Bairni mungu dder bankud nutgvi barimt ugdug asuhar oron suuts jin ugny gne oron uuts ni bank uguh yostoi gn ingeed dund ni irgen l hohirood bhin
2016-02-26
z:
Togni mungu tulsun barimt 1,2sar vnin dvn zurutei gd bvrtgegvi, hul dvvrgin seven star gd delgvvrin barimt bainga vnin dvn zuruutei gj batalgajihgvi helheer zvgeer bga bid medehgvi gne
2016-02-26
Үнэн:
Тэр утас нь ажилладаггүй юм байна лээ. Татварынхан сайн ажиллаж шахах хэрэгтэй бүх зүйлийг нь бэлдээд өгсөн байхад орлогоотнуух зорилгоор худал унэн шалтаг хэлдэг газрууд их байна. Дуухээ төв баримт өгдөггүй юм байна лээ
2016-02-26
иргэн:
Баянгол дүүргийн татварынхан ажлаа сайн хиймээр байна. Бичил хороололд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүд е баримт өгөхгүй байна.
2016-02-26
zochin:
18001822-d medegd
2016-02-26
Зочин:
Ovoo une tei zuil avsan talonuud bugd uniin zuruutei geed burtgeegui bna shd.Za ter Nomin delguuriinh bol bugd tegj garch bna.Novshnuud goshigruulchih ym bna l da
2016-02-26
1111 ТӨВ:
ТАНЫ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА
2016-02-26
Зочин:
АЛЬ БАНК ВЭ? ТӨРИЙН БАНК ӨГЧ БАЙГАА ШҮҮ
2016-02-26
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-02-26
zochin:
Jishee ni bi aav eej ah egch bugdeeree tus tusdaa hamar hashaand amidardag.Bi ted nariin tolaniig tsugluulj abaad burtguuleed bj bolno bizdee.Bugd l heregleeniihee zuilsiig l avsani toloo tolanaa avj bgaa bolovch zarim ni internet gej medehgui humuus bgaa uchir bi oorsdiinh ni zovshoorolteigeer avj sugalaand oroltsoh erhtei bizdee
2016-02-26
Зочин:
Оргил худалдааны тев сугалааны дугааргvй баримт егч байна vvнийг шалгах хэрэгтэй
2016-02-26
1111 ТӨВ:
ТАНЫ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА
zochin:
irgen hun ooriihnoosoo gadna aav eej ah egchiinhee tolaniig avj burtguulj bolno bizdee.Net medehgui nastai humuusiinhee omnoos ooriinhoo accountaar burtguulj bolno bizdee .
2016-02-26
Зочин:
Орон сууцны төлбөр төлөхөд НӨАТ талон өгөхгүй байна
2016-02-26
Зочин:
АЛЬ БАНК ВЭ? ТӨРИЙН БАНК ӨГЧ БАЙГАА ШҮҮ
Azaa:
Nomingoos 26000t uniin duntei yum avsan uniin dun buruutai geed orohgui bsan delgerenguigeer ni oroid shalgaad uzsen chini 1t gej tatvart yavuulsan bna bodvol orlogoo nuuj bgaa bh daa
2016-02-26
Зочин:
AWTO PLAZA 100 AILYN ZAMYN KHOID TALYN DELGUUR . APTEKUUD BUGD NUTYN TASALBARTAI TALON UGUKHGUY BAINA . KHARIUTSSAN BAIGUULLAGA NI SHALGAJI UGNU UU
2016-02-26
tungaa:
nomingoos hudaldan avalt hiisen barimt ogt orohgui bnle uniin dun zoruutei bna gej garch ireed bga
2016-02-26
Tatvariin Purev dargad:
Uniin zoruutei, systemd ireegui gsn hariund tatvar yamar hyanalt tavij bna aa? 8 barimt batalgaajihgui buten sar bolloo Programm hini zasvar hiij bolohgui, oir oir soligddog uchir dutagdal bna shuu
2016-02-26
Setge:
Zarim barimtuud n bolkuu bnlee. Barimt gargaj ogch bga uilchilgeenii baigullud tsaas hor 2 oo sain ajij bwl taarna toon hagas dutuu ymg yaaj oruulhiin .
2016-02-26
Зочин:
harin tegeed bna le aldangi tootsson geed nehemjilsen dun tulsun dun 2 heden zuun tugruguur uur bsan aldangi tootsoogui dung n shiveh bsan yum bolu
2016-02-26
Зочин:
bairni mungu tulsun barimt dandaa uniin zuruutei gej garaad bhiin
2016-02-26
Зочин:
harin tegeed bna le aldangi tootsson geed nehemjilsen dun tulsun dun 2 heden zuun tugruguur uur bsan aldangi tootsoogui dung n shiveh bsan yum bolu