Горилогчид тодорч эхэллээ
2016-03-15

Сонгуульд нэр дэвших эрхмүүд өндөлзөөд эхэллээ. Хэдийгээр намаасаа нэр дэвших квотоо аваагүй ч горилогчид хөл нь хөнгөрчихсөн аймаг, дүүрэг явж,  нүүр дүүрэн мишээлт тодруулсаар иргэдтэй уулзаж явна. Өнгөрсөн дөрвөн жилийн өмнө төрд төлөөллөөрөө сонгосноос хойш барааг нь хараагүй, телевизээр л хааяахан хальт үзэгддэг тойргийн гишүүд ч  үе үе харагдаж, дахин хүч үзэхээр бэлтгэлээ базааж байгаа сурагтай. Ямартай ч зарим тойрогт нэр дэвших эрхмүүд эхнээсээ тодорч байна.

 

УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч шинэ оноос өмнө ажлаа хүлээлгэн өгдөг хуультай. Энэ дагуу Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэрбээр төрөлх Сүхбаатар аймагтаа МАН-аас нэр дэвших сурагтай. Түүнийг нутагтаа нэр хүндтэй, залуу боловсон хүчин гэж МАН үзэж байгаа аж. Харин АН-аас тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нэр дэвших бололтой. Өнгөрсөн жилүүдэд Сүхбаатар аймгийг хөгжүүлж, бүтээн байгуулалт хийж чадсан хэмээн Ж.Батсуурийг үнэлдэг. Тиймээс ч түүнийг намдаа нэг суудал аваад ирнэ гэж АН тунчиг их найдвар тавьж байгаа гэсэн. Гэхдээ сонгуульд нэр дэвшсэн Засаг дарга нарт харшилтай байдаг туршлага бий. Ямар ч сайн сайхан бүтээн байгуулалт өрнүүлсэн сонгогчид нь Засаг даргаа дэмждэггүй нь гашуун боловч үнэн үг. Тус аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Зам, тээврийн сайд М.Зоригт энэ удаад тойргоо өөрчлөхөөр шийдэж, Дорнодын тал руу санаархаж байгаа ч намаасаа нэр дэвших квот авах эсэх нь эргэлзээтэй юм.

 

УИХ-ын даргын нутаг гэгдэх Өвөрхангай аймагт АН-аас Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, УИХ дахь  АН-ын ажлын албаны дарга С.Дэмчиг нар нэр дэвших нь бараг тодорхой болчихсон. Ч.Даваабаярыг УИХ-ын даргын хүн гэдэг бол С.Дэмчиг Монголын толгой баян хүн гэх Эрчим хүчний сайд Д.Зоригтын хүн гэдгээрээ олон нийтэд танигдсан. Харин МАН-аас энэ удаад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Засаг дарга Г.Тогтохсүрэн нарыг нэр дэвшүүлэхээр шодоод байгаа сурагтай. Өмнөх сонгуулиар Өвөрхангайн тойргоос сонгогчдын олонхийн саналыг МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, С.Төмөрхүү нар авч, ялалт байгуулсан хэдий ч  шүүхийн шийдвэрээр АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нар сонгогдсон. Энэ удаад гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нар намын жагсаалтад багтахаар санаархаж буй бололтой.

 

Нийслэлийн тухайд Чингэлтэй дүүрэгт МАН-аас ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан, Засаг дарга Д.Ганболд нар нэр дэвших гэнэ. Д.Ганболдыг өнгөрсөн хугацаанд дүүрэгтээ их ажил хийсэн гэж иргэд ам сайтай байгаа бол Т.Аюурсайханы хувьд дүүргийн хуралд төлөөлөгчөөр ажиллаж байсан. Д.Ганболд 72 дугаар сургууль, Т.Аюурсайхан 23 дугаар сурууль төгссөн, аль аль нь Чингэлтэй дүүргийн унаган иргэд юм билээ. Харин АН-аас тус тойрогт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан дахин нэр дэвших сурагтай. Тэрбээр тус тойргоос хоёронтоо сонгогдоод байгаа. Гурав дахин нэр дэвшин сонгогдвол “дархан аварга” гэдэг шиг л юм болох нь. Мөн ХХАА-н сайд Г.Бурмаа нэр дэвших сурагтай. Тэрбээр өмнөх 2008 оны УИХ-ын сонгуулиар тус тойрогт нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй. Энэ удаад шантрахгүйгээр дахин нэр дэвших гэнэ.

 

Цаашлаад Эрдэнэтэд АН-аас УИХ-ын гишүүн М.Батчимэг, МАН-аас УИХ-ын гишүүн О.Содбилэг, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дахин хүч үзэж, Баянгол дүүрэгт МАН-аас экс Засаг дарга Л.Амгалан, Сүхбаатар дүүрэгт нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа гэх мэтээр нэр дэвшихээр горилцгоож байгаа аж.

 

Сонгуулийн хуваарийн дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулах мөч ойртож л байна. Тэр хүртэл улс төрийн намуудад хэр их найр, хор, нанчилдаан өрнөхийг таашгүй.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
sodbaatar gej durni hongio butehgui gar
2016-03-16
bold:
Yu ve namiinhaa yun Amgalan be bolij uzeerei tom induurch bna 1huvich avch chadahgui shuu.
2016-03-16
Зочин:
sodbaatar nemergui e sudalgaagaar muu b.gaa gesen uuruu l bi geed yavaa yum
2016-03-16
Баянголын сонгогч:
Баянголд Амгалан дэвшвэл ямарч найдваргүй. МАН арай ч ийм гоомой юм хийхгүй биз
2016-03-16
Зочин:
Ардчилсан нэртэй аймшгууд л биш бол хэн ч байсан яахав. Гэхдээ жаахан эх оронч нам учир МАН аас дэвшсэн хүнд л өгнө гэж бодож байгаа.
2016-03-16
Зочин:
Өвөрхангайд Дэмчиг биш шүү. Чамаас илүү ард түмэнд танигдсан хүмүүс дэмжлэг авахаар жагссан байна. Одоо цүнх барьдаг Долингоруудыг сонгохгүй болсон шүү дээ.
2016-03-16
Зочин:
Үндсэн хууль болон сонгуулийн хуулиа ард түмнээр хэлэлцүүлэн батлах хүртэл хэнийг ч битгий сонго.
2016-03-16
Зочин:
Баянголд Амгалан биш шуу Чамайг нэр дэвшээд ирвэл БАЯНГОЛчууд хулээж авахгуй хооно шуу
2016-03-15
Зочин:
АН нам монголчуудыг агнана, бас авилга авна, алт юуг нь ухаад явна тэд явна.
2016-03-15
Кастор тос:
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын Castor oil гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна. Харилцах утас80804877 Үнэ9000
2016-03-15
амал:
Эрхэм сонгогч та нар минь яаран бухимдаад яахав нэрс гарч байг сайн судлан сонголт хийхээ бодоё сүүлийн 3 жил 5 сарын дотор бидний амьдралд ямар сайхан өөрчлөлт ямар их хөрөнгө оруулсан бэ гэдэгл асуулт байна гэтэл....
2016-03-15
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-15
Зочин:
ODOO MONGOLCHUUD SONGUULIAAL ZUV HUND UG!!! SUULIIN 25 JILD BSAN YAMAR CH HUND ITGEED HEREGGUI ENHBAYAR CH BAI ELBEGEE CH BAI!!! MON SHASHINLAG BUS SHINJLEH UHAANCH DOCTOR PROFESSOR ERDEMTEDIIG TULHUU SALBART NI SAID GICHUUN BOLGOJ ILUU TECHNOLOGY 21 ZUUNSHIG AMIDRAH BOLSON!!!!
2016-03-15
Зочин:
ODOO MONGOLCHUUD SONGUULIAAL ZUV HUND UG!!! SUULIIN 25 JILD BSAN YAMAR CH HUND ITGEED HEREGGUI ENHBAYAR CH BAI ELBEGEE CH BAI!!! MON SHASHINLAG BUS SHINJLEH UHAANCH DOCTOR PROFESSOR ERDEMTEDIIG TULHUU SALBART NI SAID GICHUUN BOLGOJ ILUU TECHNOLOGY 21 ZUUNSHIG AMIDRAH BOLSON!!!!
2016-03-15
Зочин:
ODOO MONGOLCHUUD SONGUULIAAL ZUV HUND UG!!! SUULIIN 25 JILD BSAN YAMAR CH HUND ITGEED HEREGGUI ENHBAYAR CH BAI ELBEGEE CH BAI!!! MON SHASHINLAG BUS SHINJLEH UHAANCH DOCTOR PROFESSOR ERDEMTEDIIG TULHUU SALBART NI SAID GICHUUN BOLGOJ ILUU TECHNOLOGY 21 ZUUNSHIG AMIDRAH BOLSON!!!!
2016-03-15
namiin kvot:
namiin kvot gej sonin yum 1 bnaa
2016-03-15
Иргэн:
Энэ хүмүүсийг дэвшүүлээд ард олноор дүнг нь тавиулах нь зөвөө. уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутлаа бүү тайл гэж ард түмэн мэргэн хэлсэн байаг юм.
2016-03-15
Зочин:
А н-ынхан Г.БАТХYY,Д.ЗОРИГТ нарын сонгууль луйвардагчдаа намын жагсаалтдаа оруулбал АН-ыг битгий сонгоорой! Энэ хоер этгээд 2012 онд еверхангайгаас С. Чинзориг, С.Темерхуу гэдэг хоер хунд ялагдчихаад еверхангайн шуухээр биш ХАН-УУЛ дуургийн шуухээр луйврын аргаар УИХ-д морилцгоосон! Энэ ТЭРБУМТАНГУУД ард тумний телее биш еерсдийн байр суурь , емч херенгее зузаатгах л гэж ажиллацгаасан байх, тиймээс тэднийг сонгох хэрэг огт байхгуй!
2016-03-15
Зочин:
МАНАН-гийнхан та нар юу хийсэн гэж, ямар гавъяа байгуулсан гэж, юу хийнэ гэж Г.Батхүү, Д.Зоригт, Л.Амгалан, Ц.Цогзолмаа мэтийн нэрсийг дурьдана вэ. Та бүхэн Сонгогчдоо, ард түмнээ битгий ингэж доромжил. Ард түмэн энэ жилээс улс төрийн сонгуулийг арай өөр өнцгөөс харж байгаа шүү. УИХ-ын гишүүнд нэр дэвших асуудал бол хэн нэгэндээ өгдөг шагнал биш шүү. Энэ улс орон, ард түмний эрх ашгийг өөрийнхөө эрх ашгаас дээгүүрт тавьж чаддаггүй юмаа гэхэд өөрийнхөө эрх ашигтай ижил тэнцүү тавьж чадах хүнийг л нэр дэвшүүлэх хэрэгтэй. Дээрх хүмүүс ямар хүмүүс болохыг монголын ард түмэн дэндүү сайн мэднэ дээ.
2016-03-15
сэлэнгэ:
сэлэнгэд МАН аас нэг хүүхэн байнаа. бөөн дур. яг хэдэн оны хэдэн сард сэлэнгийнхэнд хайртай болсон хэзээ энэ хайр нь дуусах юм. нэг л их нутаг ус наваан ярьсан хүн. тэгээд гарчихана гэж бодоод байгаа юм байхдаа чааваас
2016-03-15