П.Анужин: “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг зогсоолоо
2016-04-26

Гэрэл зургийг MPA.MN

 

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр бидний бүтээсэн “Монгол тулгатны 100 эрхэм” Монголын ард түмэн төдийгүй дэлхийгээр тархсан монголчуудын зүрх сэтгэлд хүрсэн нэвтрүүлэг болсон гэдэгт итгэлтэй байгаагаа хурлын өмнө илэрхийлэв.

 

П.Анужин “Энэ оны нэгдүгээр сард "Hero Entertainment" студиэс "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн дүрс алдагдсан. Энэ үеэр "Hero Entertainment" студийн захирал, найруулагч Б.Баатар бичлэгүүдийг маш том бүлэглэл хулгайлсан гэж олон түмэнд албан ёсоор мэдэгдсэн. Өнгөрсөн гурван сарын хугацаанд цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж эцсийн дүгнэлт гаргажээ. Энэ мэдэгдэл дээр үндэслэн өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа гэдгийг онцлон хэлье.

 

Цагдаагийн байгууллагын мэдэгдэлд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн бичлэг алдагдахад гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болсон. Тийм учраас энэ нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд энэ асуудал эцэслэн шийдэгдтэл "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг түр хугацаагаар түдгэлзүүлж байна. Бид анх энэ нэвтрүүлгийг бүтээхдээ сайхан түүхийг бичих гэгээн зорилготой байсан учраас энэ зорилгыг алдагдуулахгүйн тулд санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлж байна" гэв.

 

Мөн тэрбээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн шинэ бичлэг хийгдээгүй. Шинээр гарах нэвтрүүлэг Монгол Улсын Оюуны өмчийн хуулиар зохицуулагдана гэдгийг хэлэв.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хүүхэд том болоод өөр болжээ танигдахын аргагүй өөр болж нүүр царай нь биш харин ёс суртахуун сэтгэж бодож байгаа нь түүнийгээ баталж хийж байгаа үйл хөдлөл нь харин сайн тал руу юу муу тал руу юу та юу гэж бодож байна 100 үнэн ярьдаг хүн байтугай бурхан ч байхгүй паритогийн зарчмаар 8020 гэж үзвэл хамгийн багадаа хүн 20 нь худлаа ярьдаг байх нь
2016-04-26