Л.Цог, Ш.Сайхансамбуу нар намаасаа гарах өргөдлөө өгчээ
2016-04-26

 

УИХ-ын гишүүн Л.Цог өнөөдөр намаасаа гарах өргөдлөө өгчээ. Тэрбээр өнгөрсөн сард УИХ-ын гишүүн Г.Уянгын хамтаар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарсан. Харин өнөөдөр МАХН-ын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ албан ёсоор өгчээ. Л.Цог намын дарга Н.Энхбаяртайгаа түнжин муудаж, МАХН-ынхан түүнийг “хөгийн авлигач, урвагч” хэмээн нэрлээд байсан юм.

 

Ингэж намаасаа татгалзсан Л.Цог УИХ-ын гишүүн Г.Уянгын удирдаж буй Тусгаар тогтнол Эв нэгдлийн намд элсэх нь тодорхой болов. Тэрбээр тус намын анхны их хурал дээр очиж, шинэ улс төрийн хүчнийг дэмжихээ илэрхийлсэн билээ.

 

Сонгуулийн өмнө намаасаа татгалзсан өөр нэг хүн нь Нарантуулын босс Ш.Сайхансамбуу юм. Тэрбээр өчигдөр МАН-аас гарах өргөдлөө өгчээ. МАН-ынхан түүнд сонгуулийн тойрог өгөхгүй байгаагаас үүдэж, намаасаа татгалзсан гэх сураг байна. Ш.Сайхансамбуу Тусгаар тогтнол Эв нэгдлийн намд элсч, Г.Уянгатай хамтрахаар шийдсэн байж болзошгүй юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Ухна:
Хоёр хүн намаас гарч байгаа ч цаанаа МАН-аа дэмжихгүй олон мянган МАН-ын гишүүд байгаа. Ухна овогтой Хүрэлсүх энэ намыг үнэхээр самарсан.
2021-05-12
Баатархүү:
Сайхансамбуу гэх энэ дурак юу вэ.
2019-06-05
Зочин:
Та хоёр өөрийн ухаан толгой мэдлэг хүрдэг бол ХҮН-д элсмээр юм даа.
2016-04-26
Muusain ylas toriin santaachnyyd!!!!:
edgeer nehedyydiig gargahgyi yum syy!!!!Mongolchyyd aa!!sain bodozgoo!!Chinges haan iim hymyysiig chaazaldag baisan daa!!!
2016-04-26