Путин, Абе нар уулзав
2016-05-08

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өчигдөр Сочи хотнооуулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан талаар "TASS" агентлаг мэдээллээ. "Удирдагчид гурван цаг орчим ярилцаж, хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан" талаар Кремлийн хэвлэлийн албанаас уламжилжээ. 

 

Мөн оройн зоогийн дараа хагас цаг ганцаарчилсан уулзалт хийсэн байна. Япон, ОХУ хооронд найрамдлын гэрээ байгуулах болон Хойд газар нутгийн асуудлыг зохицуулах хэлэлцээг үргэлжүүлэх арга хэмжээ авахыг Абэ уриалсан байна.  Хойд газар нутаг нь ОХУ-ын хяналтад байдаг дөрвөн арлаас бүрдэх юм. ОХУ дэлхийн II дайны үед эдгээр арлуудыг эзлэн авчээ. Энэ асуудлаас болж хоёр улс дэлхийн II дайны дараа найрамдлын гэрээ байгуулж чадаагүй юм.

 

Абегийн айлчлалын гол зорилго ОХУ-д алдаад буй арлаа эргүүлэн авах мөн Путинг Японд төрийн айлчлал хийлгэх юм. Харин Путин эдийн засгийн асуудалтай холбогдуулан, "Япон болон ОХУ-ын харилцааны чухал хэсэг бол бизнесийн холбоос юм" гэж мэдэгдсэн байна. 

 

Хоёр удирдагч ирэх есдүгээр сард ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод болох Олон улсын эдийн засгийн форумын үеэр дахин уулзалт хийхээр тохиролцсон байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
ОРОСУУД МӨНГӨГҮЙ БОЛЖ БАЙГАА ТУЛ ЯПОНД ТЭДНИЙ АРЛЫГ ЗАРЖ МАГАДГҮЙ
2016-05-08