Ерөнхийлөгч хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
2016-05-11

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Канадын иргэн Ж.Каплаг өршөөсөн нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Г.Уянга гишүүний хүсэлт туссан байлаа. Харин   гишүүн Ш.Түвдэндорж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд УИХ халдах ёсгүй. Ийм учраас УИХ-ын гишүүн Г.Уянгын Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар ҮХЦ-д  хүсэлт гаргах тухай асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй”  гэсэн  горимын санал гаргасан юм. Уг саналыг  байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх дэмжиж, хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа. Дараагаар нь  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин