Барилгын компаниуд нэгдэж, холбоо байгууллаа
2016-05-14

Монгол Улсын орчин цагийн барилгын салбарын 90 жилийн ойн босгон дээр барилга, дэд бүтцийн ерөнхий гүйцэтгэгч байгууллагууд чуулж, Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо /МБГБХ/ төрийн бус байгууллагыг үүсгэн байгууллаа.

 

Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын холбоог үүсгэн байгуулах анхдугаар зөвлөгөөнд салбарын 30-аад байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд холбооны Удирдах Зөвлөлд “И Си Си” ХХК, “Дельта Констракшн Групп”, “Ивэг түшиг” ХХК “Дельта Констракшн” ХХК, “Бүрэн цутгамал” ХХК, “Улаанбаатар Барилга” ХХК, “Оймон Констракшн” ХХК-ийн удирдлагууд сонгогдож ТУЗ-ийн дарга буюу Ерөнхийлөгчөөр “Дельта Констракшн Групп”-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Эрдэнэбатыг гишүүдийн 100 хувийн саналаар томилолоо.

 

Тус ТББ нь барилгын гүйцэтгэгч байгууллагуудын эрх ашгийг төлөөлөх, тогтвортой ажиллах орчныг бий болгох, гадаад дотоод хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой. Улмаар мэргэжлийн гүйцэтгэгч байгууллагуудыг төлөөлөн улс орны өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр даван туулах, цаашлаад хөгжлийн шинэ гарцыг эрэлхийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах бодлогыг баримталж ажиллах аж.

Shuud.mn
Сонин хачин