Швейцарь, Хойд Солонгосын хөрөнгийг царцаажээ
2016-05-20

 

Швейцарь улс Хойд Солонгосын хөрөнгийг  царцааж, хориг тавьсан талаар "CNN" агентлаг мэдээллээ. Швейцарийн Засгийн газар  Пхеньянтай харилцаатай банкны данснуудыг хаасан байна. 

 

Швейцарь нь Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын гишүүд болон гэр бүлтэй нь холбоотой банкны данснуудыг хаасан гэдгээ сэтгүүлчдэд мэдэгджээ. Швейцарийн банк санхүүгийн байгууллагыг Хойд Солонгост үйл ажиллагаа явуулахыг хориглож, үйл ажиллагаагаа ирэх сарын 2-ноос өмнө зогсоох үүрэг өгчээ. Санхүүгээс гадна тус улс Солонгос иргэдийг  физик, компьютерын шинжлэх ухаан, цөмийн инженерийн чиглэлээр суралцахыг хориглосон байна.

 

Дээрх шийдвэрийн дараа Швейцарийн бизнес эрхлэгчид тус улсад дугуй, чарга зэрэг борлуулахаа зогсоожээ.   НҮБ, Швейцарийн хоригийг "нүдээ олсон шийдвэр" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин