Хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээл эгшиглэнэ
2016-06-07

Улсын Филармонийн уран бүтээлчид өнгөрсөн сард “Хүүхдийн ертөнц” төслийг хэрэгжүүлсэн. Харин энэ сард “Монголын сайхан орон” төслийг хэрэгжүүлж байна.

 

 

Энэхүү төслийг гадаад дотоодын аялагчид, жуулчдад зориулсан тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний оролцоо, дэмжлэгт тулгуурлан үндэсний өв соёл, түүх заншилаас улбаатай монгол хөгжмийн бүтээлийг дэлхийд сурталчлах,  таниулах зорилгоор хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийг нээж Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын  бүтээлүүд” концертыг тоглохоор болжээ.

 

Тоглолтод Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Нацагдорж, Х.Алтангэрэл нарын хөгжмийн зохиолчдын туурвисан  хөгжмийн бүтээлүүдээс тоглох юм байна. Түүнчлэн тоглолтод Морин хуурын чуулга Удирдаач Д.Түвшинсайхан, гоцлол хөгжимчин М.Бат-Өлзий, П.Дэлгэрцэцэг, О.Туул, Ч.Мөнхжин  нар оролцох ажээ.

 

Хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээл эгшиглэх эл тоглолт  энэ сарын 10-нд 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаа болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин