Куба руу нислэг үйлдэнэ
2016-06-12

 

АНУ-ын нисэхийн компаниуд ирэх есдүгээр сараас эхлэн Куба улс руу нислэг үйлдэхийг Цагаан ордноос зөвшөөрсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

АНУ-ын Тээврийн яам “Эхний ээлжинд “American Airlines” болон “Southwest Airlines” компани Куба руу нислэг үйлдэхийг зөвшөөрсөн. Удахгүй нэмж дөрвөн компаниад зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна” гэж мэдэгджээ.

 

Вашингтоны эрх баригчид өнөөг хүртэл иргэдээ Куба руу аялахгүй байхыг уриалж байгаа юм. “Харин уг хориг ирэх есдүгээр сараас хүчингүй болно” хэмээн Тээврийн яамны ажилтан “AFP” агентлагт ярьжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин