Эрээ цээргүй сурталчилгаа, хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрлээ
2016-06-20

 
УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд ес хонож байна. Шат шатанд ялалт байгуулахын төлөөх өрсөлдөөн эдгээр өдрүүдэд эрчимтэй өрнөж, гудамж талбай нэр дэвшигчдийн инээсэн царай, элдэв сүржин уриа лоозонд дарагдчихаад байгаа юм. 
 
Цахим хуудсаар дүүрэн нэр дэвшигчийн сурталчилгаанаас залхсан пост хөвөрч, морьтой, машинтай, явганаар сурталчилгаагаа хийсэн нэр дэвшигчдийн элдэв “чамин” зураг эмх замбараагаа алджээ. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацааг 18 хоног болгосон. Мөн сонин хэвлэл, телевизээр хийх сурталчилгааны цагийг багасгаснаас үүдэж ийн эрээ цээргүй сурталчилгаа хэрээс хэтрээд буй юм.
 
Нийслэлийн гэр хороололд тэр тусмаа нэр дэвшигчдийн самбар, уриа лоозон бүр эмх замбараагаа алдаад байна. Нөгөө талаар өрсөлдөөн өнөө жил шударга байж чадахгүйг илтгэх олон янзын зохион байгуулалттай үйлдэл гарч байгаа. Тэр тусмаа өрсөлдөгчөө унагаж, өөрийгөө мундаг болгож харагдуулах гэсэн арга ядсан сурталчилгаа, зохион байгуулалттай үйл ажиллагаа ойрын өдрүүдэд эрчимжиж байна.
 
Сурталчилгаа эхэлсэн ес хоногт бид тойргийн өрсөлдөөний төлөө эрчүүд хэрхэн улайрч, эмэгтэй нэр дэвшигчийг түлхэн унагах гэж оролдсоныг харлаа. Зохион байгуулалттайгаар хурал тасалдуулах ажлыг нөгөө намынхаа захиалгаар хийж буй үйлдэл ч олон гарав. Цаашлаад өрсөлдөгчийнхөө уриа лоозонг урж тасдах, санал өгүүлэхийн тулд нийслэлээс хөдөөг чиглэсэн шилжилт хөдөлгөөн их хэмжээгээр хийх, төрийн албан хаагчдыг төлбөргүй амралтад явуулах зэрэг хууль бус үйлдэл улам бүр газар авч байна. Үүнийг сэтгүүлч би санаанаасаа зохиож бичсэнгүй. Сошиал ертөнцөөр тархсан бичлэг, баримттай зураг хөрөг, мөн иргэдийн ирүүлсэн гомдол санал зэргээс үндэслэж бичсэн нь энэ. 
 
Шударгаар өрсөлдөөч 
 
Ингэж хэлмээр олон үйл явдал гарлаа. Өнөө жилийн сонгуулийн хууль тун ч хатуу байгаа. Тиймдээ ч хотын төвд нэр дэвшигчид сурталчилгааны том самбар түрээсэлж, уриа лоозонгоо өлгөх эрхгүй болсон юм. Тэр ч утгаараа гэр хороололд явган хүний зам талбайг ашиглаж нэр дэвшигчид уриа лоозонгоо тавьж, мөн гудамжны гэрлийн шонд жижиг хэмжээтэй самбар байршуулсан билээ.
 
Харин энэ нь өрсөлдөгчийн ухуулагч нарт бэлэн өгөөш болсон нь илт. Сурталчилгаа албан ёсоор эхэлсний маргаашаас эхлээд л нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг урж тасдсан хэрэг гарав. Мэдээж улс төрийн зорилго агуулсан нь тодорхой. Зарим нэр дэвшигчид уг асуудлыг шалгуулахад насанд хүрээгүй хүүхдүүдээр хийлгэсэн тохиолдол ч илэрч байлаа. 
 
Энэ мэтээр өрсөлдөгчөө илт давуу ялж чадахгүй учраас арга ядсан үйлдэл хийж эхэлжээ, тэд. Сонгуулийн тухай хуульд өрсөлдөгчийнхөө сурталчилгааны материалыг гэмтээсэн, урсан тохиолдолд тодорхой хэмжээний мөнгөн торгууль ногдуулах заалттай. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 78.11-д Энэ хуулийн 78.10-т (Сонгуулийн сурталчилгааны самбарыг хууль бусаар устгах, гэмтээх, бохирдуулахыг хориглоно) заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Тиймээс иргэд сурталчилгааны самбарыг урж буй хүмүүсийн талаархи мэдээлэл холбогдох газарт өгч болох юм байна.
 
Эмэгтэйчүүдээс “айгаад” байна уу 
 
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнгөрөгч долоо хоногт олны анхааралд байв. Түүний нэр хүндийг санаатайгаар унагах гэсэн шударга бус үйлдлийн  эзэд нь түүний өрсөлдөгчид байж таарлаа. Тодруулбал, 72 дугаар тойрогт нэр дэвшигч Т.Алтаншагай, мөн тус дүүрэгт нэр дэвшигч Х.Бат-Ялалт нар хамтран мэдэгдэл хийж, Л.Эрдэнэчимэг гишүүний Төрийн ордны өрөөнд архи ууж, тамхи татаж буй бичлэгийг олон нийтэд ил болголоо.
 
Гэвч энэ нь Л.Эрдэнэчимэгийн нэр хүндийг унагах гэхээс илүүтэй өрсөлдөгчөө увайгүй аргаар дарах гэсэн Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн гэхэд болно. Төрийн ордонд баталсан хуулиа үл дагасан эмэгтэйг буруутгах нэгэн байсан ч гишүүний зөөлөн суудлын төлөө улайрсан үйлдэл гаргасан эрчүүдийг нийгэм тэр чигээрээ буруутгав. Өнөөх хоёр сүүлдээ энэхүү бичлэгийг Л.Эрдэнэчимэг гишүүнтэй нэг тойрогт өрсөлдөж буй МАН-ын нэр дэвшигч Н.Учралаас авсан мэтээр өөрсдөөсөө холдуулж, Н.Учралд Г.Уянга гишүүн 200 сая төгрөгөөр зарсан мэтээр ойлголт өгч эхэлсэн. Энэ асуудлын ээдрээ өнөөдрийг хүртэл тайлагдаагүй байгаа юм. 
 
Утга учиргүй хар пиартаа өөрсдөө унаж орхисон эрчүүдийн энэ үйлдэл хамгийн увайгүй сөрөг сурталчилгаа байв. Тэгвэл Л.Эрдэнэчимэг гишүүний эсрэг чиглэсэн сөрөг пиарын үйлдэл энэ хүрээд дуусаагүй юм. Тодруулбал, Л.Эрдэнэчимэг гишүүний сурталчилгааны фэйж хуудас хакердуулж, олон мянган сөрөг сэтгэгдэл нэгэн зэрэг оржээ. Мөн 60 гаруй мянган дэмжигч гишүүд рүү нь гишүүний фэйж хуудаснаас худлаа мэдээлэл явуулсан байх магадлалтайг сонгуулийн штабаас нь мэдэгдэж, хэвлэл мэдээллээр дамжуулан мэдэгдэл гаргажээ. Мөн Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч П.Анужингийн өрсөлдөгчид түүний эсрэг увайгүй гүжир бичлэг цацсан ч, энэ нь баталгаатай байгаагүйгээс хэд хэдэн сайтууд үйл ажиллагаа явуулах эрхээ зургаан сараар хаалгалаа. 
 
“Царцааны нүүдэл” аймгуудыг чиглэв 
 
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд айл айлын хаалгыг сурталчилгааны ухуулагч нар нүдэж буй. Тэд нэр дэвшигчдийнхээ сурталчилгааны материалыг тараагаад өнгөрөх нэг хэрэг. Гэтэл таны утасны дугаар, регистрийн дугаарыг тэмдэглэн авч байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Иргэн та сурталчилгааны мэдээлэл авах эрхтэй ч хэний ч мэдэхгүй нэг хүнд утасны дугаар, регисрийн дугаараа өгч хэрхэвч болохгүй. Регистрийн дугаарыг тань тэмдэглэж авна гэдэг эргээд таныг мөнгө өгнө гэж шантаажлах, хэн нэгнийг дэмж хэмээн дарамтлах магадлалыг нэмэгдүүлнэ.
 
Мөн таны санал хууль бусаар өөр хэн нэгэнд очих магадлал ч нэмэгдэх учиртай. Хорооны ахлагч нар иргэдийн утасны дугаар, гэрийн хаягийг нууцлах ёстой ч эсрэгээрээ сонгуулийн штабуудад өгдөг асуудал улам бүр газар авч байгааг өөрийн биеэр мэдэрсэн учраас ийн сануулсан хэрэг. Нөгөө талаар хэний ч танихгүй гэр бүлийн гишүүн танайд нэмэгдэх зөрчил ихэсч буйг дуулгая. Учир нь айлын хаяг дээр өөрт нь санал өгөх өөр дүүргийн сонгогчдоо нэмж бүртгэх, шилжилт хөдөлгөөн нэрийдлээр нэг аймгаас нөгөө рүү шилжих асуудал ойрын өдрүүдэд ихэсчээ. 
 
Тиймээс хороогоороо орж гэрийн хаяг дээрээ хэн хэн байгааг шалгахад гэмгүй болов уу. Засгийн газрын “11 11” төвд ганц бие оршин суугчийн хаягт сонгуулийн энэ өдрүүдэд маш олон хүн нэмэгдсэн тохиолдол гарсныг тухайн хаягийн оршин суугч утасдаж мэдэгджээ.
 
Мөн Хөвсгөл, Баянхонгор аймаг руу MCS компанийн олон мянган ажилчид амралтаараа явна. Сонгуулийн үеэр эдгээр аймгуудад байх шаардлагатай хэмээн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн гэх мэдээлэл цахим хуудсаар тарж эхэлжээ. МАХН-ын зүгээс ч үүнийг баримтжуулсан хэмээгээд Тагнуулын байгууллагад шалгуулахаар болсноо дуулгасан юм. Төрийн албан хаагчдыг амралтад явуулах, өөрийнхөө компанийн ажилчдыг мөн л амралтын шугамаар сонгуулийн үеэр амраах зэрэг асуудал ч Сэлэнгэ зэрэг аймгуудад гарч эхэлсэн гэх.
 
Үүнийг сонгуулийн пиарын хэллэгээр “царцааны нүүдэл” хэмээдэг бөгөөд 1990 оноос хойш сонгогчийн саналыг хууль бусаар авах хамгийн шалгарсан арга байжээ. Хөвсгөл аймагт мөн наймдугаар хороо руу их хэмжээний иргэн шилжиж, бүр нэг байранд 10-уулаа шахалдан амьдарч байгааг нэгэн иргэн сэтгэгдэлдээ дурьджээ. 
 
Архины мөнгөөр хурал үймүүлэгчид 
 
Өмнө хэлсэнчлэн өнөө жилийн сонгуулийн хууль нэр дэвшигчдэд тун ч хатуу байгаа. Тэр тусмаа шинээр УИХ болон НИТХ-д өрсөлдөж буй хүмүүсийн хувьд 18 хоногт багтаан өөрийгөө таниулна гэдэг хэцүү. Юу ч хийгээгүй тэдэнд бусдаар өөрийгөө магтуулж яриулахаас өөрөөр ард түмэнд танигдах хэцүү. Тэгвэл эдгээр шинэковууд өрсөлдөгчөө унагахын тулд арга ядсан үйлдэл хийж эхэлжээ. УИХ-ын дарга өнгөрөгч долоо хоногт Увс аймагт ажиллах үеэр түүний хурлыг санаатайгаар тасалдуулах үйлдэл гарав.
 
Тодруулбал, Ю.Цэдэнбал агсаны ойг тэмдэглэн өнгөрүүлэх зарлигийг гардуулах үеэр нэгэн иргэн зохион байгуулалттай эсэргүүцэл илэрхийлж, түүний дохиогоор хурлын урдуур сууж байсан хэсэг залуус индэр рүү үсрэн гарч үймүүлж эхэлсэн гэнэ. Энэ үйлдэл нь аль ч талаас харсан хууль зөрчсөн үйлдэл. Муу ч сайн ч төрийн гурван өндөрлөгөө монгол түмэн хүндэтгэдэг. Тиймдээ сонгуулийн сурталчилгаагаа ийм увайгүй аргаар хийж буй сөрөг намынханд Увсын ард түмэн дургүйцэж байжээ. Харин МАН-ыг дэмжигчид Увсын ард түмэн зөв үйлдэл хийлээ. З.Энхболд дарга Ю.Цэдэнбал даргыг цагаатгах тогтоолыг эсэргүүцсэн хүн.
 
Тиймдээ ч ийм хариу авах нь зөв хэмээн өөгшүүлж байв. Тэгвэл Хан Хэнтий нутгаас УИХ-д нэр дэвшч буй Б.Гарамгайбаатар гишүүний сонгуулийн хурлыг мөн л нэгэн согтуу нөхөр үймүүлэх оролдлого хийжээ. Тэрбээр, олон улсын ажиглагч эмэгтэйг илж таалан олны доог тохуу болж, хуралд дэмжихээр ирсэн хүмүүсийг зодож танхайрсан гэх. Ёсзүйгүй авирласан энэ үйлдлээ согтуу нөхөр өрсөлдөгчийн ухуулагч надад архины мөнгө өгсөн. Тэгээд хурал үймүүл гэж хэлсэн хэмээн мэдүүлсэн гэх. Энэ мэтээр архины мөнгөөр хурал үймүүлдэг зохион байгуулалттай үйл ажиллагаа ч эдгээр өдрүүдэд эрчимжиж эхлэв бололтой. Аль ч тохиолдолд бид төрийн хуулиа хүндлэх ёстой. 
 
Тэр тусмаа сонгууль мөнхөд үргэлжлэхгүй. Цаг хугацаатай зүйл болоод л дуусна. Тэр цагт эргэж уулзах нүүртэй үлдэнэ гэдэг хамгийн сайхан. Нэр дэвшигчид сурталчилгаа эхлэхийн өмнөхөн шударгаар өрсөлдөнө хэмээн мэдэгдэж байв. Гэвч есхөн хоногийн хугацаанд тэд амласнаа мартчихаад алийгаа алдаж байна. Цаашид төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн ямар үйл явдал өрнөхийг тааж хэлэх аргагүй. Дахин сануулахад, сонгууль мөнхөд үргэлжлэхгүй. Тиймээс төрийн эрх барихын төлөө шударгаар өрсөлдөөч хэмээн уриалъя.
 
 
эх сурвалж:www.mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН 11 тэрбум ам долларын өр тавьсан тайлангаа ард түмэнд тавиачээ. Чингис бондын мөнгө чинь 1,5 тэрбум ам доллар маш их бүтээн байгуулалт хийгдсэн харин 10 дахин их өр тавьсан МАН тэр өрөөр ямар бүтээн байгуулалт хийсэн тайлангаа ард түмэнд тавь 22 жил төр барихдаа таг харанхуй гудамжнууд там болсон замтай, тог цахилгаангүй байлгасан харин сүүлийн 4 жил наад аймаг хот чинь ямар их өөрчлөгдөв санах ойн самарчихсан сармагчингууд МАНгаруудад маллуулж ханаагүй юу ккк Юу хийхгүй чимээгүй хулгайлсан 11,5 тэр бум ам долларын өр зээлээ МАН яагаад нуугаад ярихгүй байнаа
2016-06-20
Зочин:
МАН-ын Хүрэлбаатар, Чойжилсүрэн нарыг эргүүлэн татая сонгуулиар ард түмнийг талцуулан тухирсан үйлдэ гаргасан МАНгаруудыг эргүүлэн татах ёстой урд нь ичихгүй мөнгө тарааж өөрийнхөө өмнөөс хүн шоронд суулгасан хүн чанаргүй новшнууд Цэдэнбалын нэрийг барьж сонгогчдыг татахаа өолих ёстой МАН-ын нэр дэвшигдыг эргүүлэн татаачээ
2016-06-20
Зочин:
Бүгд эсрэг намын явуулга мөн үү?. Эрх баригчдын тохуурхсан юм шиг үйлдэлд үнэхээр дургүй нь хүрсэн, зэвүүсэн иргэдийн үйдэл байхыг үгүйсгэх аргагүй.
2016-06-20
Зочин:
Монголчуудаа АН та бид нарын амьдралыг дээшлүүлэх гээд төрд гарах гээд улаарайд байгаа юм биш Чингис Самурай бондос хулгайлсан мөнгө нь баригдах гээд УИХ гишүүн болж чадахгүй бол шоронд орчих нөхцөл үүссэн учраас л ямарч үнээр хамаагүй, Ардчилал Үндсэн хууль Сонгуулийн хууль та бид нарын сонгох сонгогдох эрхүүдийг зольж, гишүүн болж хамгаалтанд орох гээд байгаа юм.
2016-06-20
Зочин:
Дарвак Ардчилал, шударга сонгууль, ард түмний сонголтын халдашгүй эрх гээд л 7 сарын 1ийг хийсэн биз дээ. Хэдхэн сарын өмнө АН офшорчдод зориулж Өршөөлийн хууль гаргаж, үндсэн хууль болон сонгуулийн хуульд ноцтой халдаж байхад нэг үг ч ган гээгүй новшдоо. Тэгэхлээр энэ Дарвак 5 хүний алтан амиар шоудсан болж байна уу. Үнэгүй нүүрс тараах нь шударга сонгууль мөн үү. Үнэгүй нүүрснийхээ эх үүсвэрийг хаанаас олсон бэ, Дарвака?
2016-06-20
Зочин:
Бондын босогсон хөрөнгө нь 1991-2012 хооронд байсан бүх ЗГгын төсвийг нийлүүснээс их мөнгө байсан. Энэ их мөнгө яагаад ард тзмэнд наалдсангүй вэ. Яагаад гэвэл АНы зам төсөл энэ Зууны Аймшигтай том Луйвар болсон. Зам барих нэрийдлээр бондын хөрөнгөний талаас илүү нь офшор дансанд орсон.
2016-06-20