Эль Чапо давж заалдана
2016-07-01

Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн Эль Чапо хочит Хоакин Гузман Лоэра давж заалдахаар болсон учир түүнийг АНУ-д шилжүүлэх ажил хэсэг хугацаанд хойшилсон талаар Мексикийн шүүгч мэдэгджээ. Эль Чапогийн өмгөөлөгч өчигдөр давж заалдах гомдол гаргасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Америкийн хилийн ойролцоо байрлах “Гузман” чанга дэглэмтэй хорих ангид Эль Чапо ял эдэлж байна. Эрх баригчдын тохиролцооны дагуу түүнийг өнгөрсөн тавдугаар сард АНУ-д шилжүүлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ.

 

Мексикийн шүүхээс түүнд цаазаар авах ял төлөвлөж буй бол АНУ-ын талаас хар тамхи борлуулсан, хэрэглэсэн, захиалгат аллага, террорист үйл ажиллагаа явуулсан, хүнийг айлган сүрдүүлсэн гэх мэт 20 гаруй хэрэгт буруутгаж байна. Эдгээр хэрэгт Эль Чапо оролцсон нь тодорхой болбол АНУ-ын талаас түүнд бүх насаар нь хорих ялаар шийтгэхээх төлөвлөж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин