Байнгын хороодын бүрэлдэхүүнийг батлав
2016-07-07

УИХ-ын чуулганы хуралдаан 69.7 хувийн ирцтэй эхлэн хуралдав. Хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүн батлах  тухай тогтоолын төслийг  хэлэлцлээ. Төрийн байгуулалтын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол,соёл шинжлэх ухааны, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн    байнгын хорооны бүрэлдэхүүнийг тус тус   танилцууллаа.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-ын цөөнхийн бүлгийн гишүүдийг тус тус 3 байнгын хороонд харъяалагдсан байсан. Тиймээс та бүхэн хуралдаа  сайн суугаарай” хэмээв. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Би боловсролын сургууль төгсч, соёлын салбарт насаараа ажилласан хүн. Гэтэл намайг Өргөдлийн байнгын хороонд хамруулсан байна. Энд  андуурал гарч” гэлээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд “МАН-ын бүлгээс ирсэн саналын дагуу та Өргөдлийн байнгын хороонд харъяалагдсан байна” гэлээ.

 

Ийнхүү УИХ-ын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах санал хураалт явууллаа.  Гишүүдийн олонхийн саналаар байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тогтоолын төслийг батлав. Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталснаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. Одоо байнгын хороод даргаа  томилох юм.

 

Н.Энх  

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өмнөх Их хурал шиг ирцээ бүрдүүлж ажлаа хийж чадахгүй бол асуудал болно шүү, хурлын дарга энэ тал дээр ёстой өндөр харицлагатай цаг алдалгүй арга хэмжээ авч түргэн шуурхай ажиллах ёстой, түмэн орон түүнийг л хүсч байгаа.
2016-07-08
1245788966:
МАН балайнууд Хуралдаа суугаачээ. Хороо найруулж албан тушаалын наймаагаа хийгээд Алга болчихсон байх юм дуракууд чин
2016-07-07
зочин:
цөөнхийн гишүүд хуралдаа суугаад яах юм, хэлсэн санал, санаачласан хууль дэмжигдэхгүй шүү, 4 жил сайхан амарч аваарай.
2016-07-07
Зочин:
Bayrlaad bayr ni dyysaagyi baigaa ium baina.
2016-07-07
Зочин:
dagznuud chin ingeed l anhnaasaa huraldaa suudaggui yum, irts 69 huvi geh shigh
2016-07-07