Туул голын мөс цөмөрчээ
2012-01-09

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь “Ээж хад”-нд мөргөл хийгээд буцаж явсан зургаан иргэний сууж явсан СБА-7787 улсын дугаартай “Соната-2” маркийн суудлын автомашин эвдэрсэн тул тусламж үзүүлнэ үү гэсэн дуудлагыг 1 дүгээр сарын 07-ны өдрийн 22:56 цагт өгсөний дагуу тус газрын ОБХ-ийн Аврах салбарын аврагчид эрэн хайх, аврах ажиллагааг явуулж 8-ны өдрийн 18:15 цагт аймгийн төв дээр авчирсан байна. Мөн тус аймгийн Лүн сумын нутаг, “Дайчин хайрхан” гэдэг газар 7-ны өдрийн 10:00 цагийн орчим УБЦ-2958 улсын дугаартай “Тоёото истима” маркийн суудлын автомашин Туул голд мөс цөмөрч орсон байна. Гэхдээ  аврах ажиллагаанд Онцгой байдлын албанаас хүн, хүч хэрэгсэл шаардлагагүй байж. Голын усны төвшин 60 см, мөсний зузаан 15 см байсан бөгөөд  өөрсдөө хүнд даацын болон өргөгч автомашин дайчлан ажиллуулсан байна.
Shuud.mn
Сонин хачин