Лохан жирэмсэн болжээ
2016-07-25

Холливуудын жүжигчин Лэндсей Лохан өчигдөр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр инстаграм хуудастаа “Labor Pains” киноны үеийн зургаа нийтлээд “Би жирэмсэн” гэж бичжээ. Лохан уг кинонд хуурамчаар жирэмсэлж буй эмэгтэйн дүрийг бүтээдэг билээ.

 

Жүжигчин бүсгүй “Би энэ кинонд хуурамчаар жирэмсэлж, бусдыг хуурдаг ажилчны дүрийг бүтээдэг. Үнэнээ хэлж байна. Би жирэмсэн. Миний гэдэс удахгүй томрох байх. Миний сэтгэл ихэд хөдөлж байна” гэж бичжээ.

 

Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сараас ОХУ-ын тэрбумтан Игор Тарасасов гэгчтэй үерхэх болсон юм. Хос саяхан сүй тавьсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин