М.Анхцэцэгт дахиад олон олимп бий
2016-08-11

Өчигдөр эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд хүч үзсэн Монголын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 106, түлхэлттэй өргөлтөөр 131 өргөж нийлбэр 237 оноотойгоор наймдугаар байрт бичигдлээ.

 

 

“...Намайг энэ спортод анх хөл тавьж байхад аав, ээж хоёр маань тун дурамжхан ханддаг байлаа. “Эмэгтэй хүн байж хар төмөр өргөөд” гэх яриа орой бүр гарна. Гэвч би энэ спортод хайртай” хэмээж суусансан. Сүүлд  “Рио 2016” олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг үдэн гаргах ёслолын үеэр ярилцахыг хүсэхэд “Багш загнаад байдаг юм аа. Ярилцлага өгч болохгүй” гэж шивнэчихээд хүүхдийнх гэмээр цайлган инээмсэглээд “Хичээнэ ээ” л гэсэн.

 

Өнөө, даанч тэр ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ. Арваннайман настай түүнд анхны олимп нь ахдаа юм болов уу даа. Туршлага, сэтгэлзүйн бэлтгэл ч дутсан байж болох. Гэхдээ тэр чансаатай тамирчин гэдгээ харуулж, тив дэлхийд эх орныхоо нэрийг хэдэнтээ дуурсгасан тамирчин.

 

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн оролцож, IV байрт шалгарч байсан билээ. Тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгасан.  Улмаар манай тамирчин М.Анхцэцэгийн байр урагшилж  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтан болж байв.Тэрбээр ийнхүү дэлхийн аваргын медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж, түүхэн амжилтын эзэн болсон юм.

 

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Узбекистанд болсон хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 132 кг, нийлбэрээр 244 кг өргөж Ази тивийн аваргын алтан медалийг зүүж Ташкентийн тэнгэрт Монголын төрийн дууллыг эгшиглүүлсэн билээ.

 

Өнгөрсөн зургадугаар сард Дэлхийн өсвөрийн аваргын тэмцээнд огцом өргөлтөөр 115 кг, түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж, нийлбэр дүнгээр 253 кг-ийн амжилттай хоёрдугаар байрт орж байсан юм.

 

Тиймээс ч идэрхэн тамирчинд ахиад зөндөөн олимп бий.

 

 

Тэрбээр хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Би олимпийн аварга болох зорилготой, зургаан жил төмөр өргөж байна. Үүнийхээ үр шимийг амсахыг өдөр бүр хүсдэг, мөрөөддөг, залбирдаг” хэмээж байсан. Харамсам юм. Мөрөөдөл нь биелсэнгүй.

 

Гэвч Монголын хүндийг өргөлтийн залгамж халаа болж, амжилтаа ахиулсаар буй залуу тамирчинд алдах эрх бий.  Нас, бяр нэмэх хугацаа ч хэрэгтэй. Ахиад дөрвөн жилийн дараа олимп болно оо М.Анхцэцэгээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
18-хан насандаа л улс орныхоо урьд үзүүлсэн амжилтуудыг эвдэж шинэ дээд амжилтыг үзүүлж байгаа энэ охин цаашдаа биднийг мөн ч олон баярлуулна даа.Хамгийн гол нь хэт өөрийгөө дайчилж байж гэмтэл авахгүйн тулд өөрийгөө хайрлаж байгаарай гэж захья.Чи бол Монгол улс, монгол үндэстний баялаг шүү.Энэ баялгийг хайрлах хэрэгтэй.Хар цагаан хэл ам холуур өнгөрөг.
2016-08-11
zochin:
Zgr ee nas baina. Amjilt
2016-08-11
olimp:
manai setguulchid zarimdaa neh so yum bichij bh yumdaa olimp negeer duusdag yum shig suil hawid helsen bn ternii orond ene olimp duusaal biz daraa dahiad olimpod oroltsoj awraga bolooroi gd eroochihgui dee za yamartai ch anhtsetseg ohind amjilt husiy uneheer sn bn chamaar ard tumen ahan duus chin baharhaj bgaa shuu 2020 ond awraga bolood dutuugaa guitseegeerei amjilt
2016-08-11
Зочин:
НАС БАГА УЧРААС ТУРШЛАГА ДУТАА БИЗ ДЭЭ. ДАРААГЫН ОЛИМПИОС МЕДАЛь АВНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.
2016-08-11
Зочин:
Сайн маш сайн байсан, амжилт хүсье
2016-08-11
Zochin:
Nas baina, amjinaa, amjilt husie
2016-08-11
UB irgen:
Anxny Olymp tvvnd axdaagyi shvv ! A xesegt, tegeed byr 8-r bair gedeg bol 18-tai oxind mash sain uzuulelt ! 2020 ond Anxaa Olymp-s garcaagvi medal avna. Xarj l baigaarai… Amjilt shvv !
2016-08-11
Unshigch B:
Ahiad bish DAHIAD gej bichih yostoi um daa. Utga n aldagdsan baina.
2016-08-11