Дөрвөн ”САЙН”-ыг эргэн дурсахуй
2016-08-12

 

Хямралаас гарах эхний алхам энэ үү ?

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өмнөх засгийн газрын үед хэрэгжиж  эхлээд байсан ДӨРВӨН сайн хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргалаа. Зорилго болоод хэрэгжих арга зам нөхцлийг нь та бүхэн эргэн санаж харна уу. Энэ хөтөлбөрүүд зогссоноор иргэдийн хувьд хямралаас хурдан гарахаар харагдахгүй л байна.  Дүгнэлт хийх эрхийг танд үлдээе.

 

“САЙН ОЮУТАН“ ХӨТӨЛБӨР (Оюутны сургалтын төлбөрийн зээл)

 

Дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог өргөжүүлэх зорилготой хөтөлбөр. Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудын голч дүн нь 2.5 байх ёстой.  Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь таван хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил хүртэлх хугацаанд эргэн төлөгдөх зохицуулалт хийгдээд байсан .

 

“САЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР (Малчины 10-18 хувийн хүүтэй зээл)

 

Малчдын амьдрал, ахуйг дэмжих уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банк болон ХААН банкаар дамжуулан нийт 38684 малчинд 149 тэрбум 51.7 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгоод байгаа юм. Энэ зээл нь малчдын амьдралыг сайжруулж, мал аж ахуйн  салбарыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж эхэлсэн.

 

“САЙН ХАШАА” ХӨТӨЛБӨР (Гэр хороололын иргэдэд зориулсан таван жилийн хугацаатай зээл)

 

“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр таван жилийн хугацаатай, сард 100 мянган төгрөгөөс ихгүй буюу хоёр оронтой тоонд багтсан төлбөр төлөхөөр 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой.

 

“САЙН ХУВЬЦАА” ХӨТӨЛБӨР (Тавантолгойн хувьцааны 30 хувийг буцааж авч болох нөхцөлтэй худалдан авалт)

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авсан. Өнгөрсөн зургадугаар сард хэрэгжсэн уг хөтөлбөрөөс мөнгөө бүрэн авч чадаагүй иргэдийн хувьд дансанд нь мөнгө шилжиж орох боломжгүй болж байна.

 

 

П.Баяр

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bat-Uul yu ch medehgui huuhed huurch bgaa met yariltslaga hiij bna lee ..tusul Ulsad ih mungu orno ediin zasag saijirna geh shig ....yamar uildver barisan bish dee ..Hotin ungu uzemj ail tavtai eruul orchind amidrah bolomj bolovch ail bur zeeltei bolno ter ni hucheer ....ajilgui ail yahav ...Tusul bur bayajih ezentei ter ni sogsohoor neg udur ch bj chadahgui Medeelel hiij bgaag ni har daa Ard tumnii amidral unaj bhad 4 jil duu garaagui sanaa zovoogui shuu dee
2016-08-13
zzz:
Ene nam urd ni 20-iod jil yuch hiigeegui, odooch hiihgui, songogdson hugazaagaa huviin ajildaa l zoriulna.
2016-08-12
unen:
МАН-ын ачаар монголчууд арчаагүй залхуу, дампуу, тэнэг, хувиа бодсон, бөгсөө ухсан бүдүүлэг хүмүүс болж зовж, хөдөлмөрлөж зүтгэж улсаа хөгжүүл
2016-08-12
Зочин:
АН-хан өөрсдөө идээд үлдсэн жаахныг нь энэ сайн гэх шоуг хийж тартагт нь тулгаад зайлцгаасан юм шүү дээ. захын тэнэг хүн ойлож байна . сайх ах тэмүүжин л гоё хэ хэ.
2016-08-12
Зочин:
КККККККККК
2016-08-12
ЗОЧИН:
САЙН ХАШАА САЙН ОЮУТАН САЙН ХУВЬЦАА МАЛЧИН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХАССАН ЗӨВ.
2016-08-12
Зочин:
Сайн ах,сайн хүргэн,сайн дүү хөтөлбөр байгаа.Мэдээж цааш сайн жорлон,сайн хадам үргэлжилнэ.
2016-08-12
Зочин:
КККККККККК
154789632:
Энэ бол ИХ ЗӨВ ажил байсан юм. Төсвийн алдагдлаа ярихгүй, Ядуу ардуудыг жаахан хөшүүрэгдэж байсан АЖЛдууыг энэ МАНгарууд зогоссочихлоо доо. Эцэст нь Эрх баригчид зусалж байгаа биш, Ирээдүйдээ мөнгө зээлж байгаа, бас Ажлын байр бий бологож байсан юмыг МАН-ыхан хаалгыг хаачихлаа даа.
2016-08-12
ЗАЯА ЧИНЬ ТЭР:
ХОХЬ НЭЭ ХОХЬ НЬ. НЭГЭЭС НЬ МӨНГӨ АВЧААД НӨГӨӨГ СОНГОЖ ШОГТСОНЫ ЧИНЬ ГОР НЬ ИРЖ БАЙГАА ЮМ
2016-08-12
Butsaaj tolno shyy dee:
sain xubitsaa chini zeel bsan yum bilee shyy dee. Z6Enkhbold tegsen.
2016-08-12
Зочин:
Одоо яая гэхэв бид өөрсдөө саналаа өгсөн.
2016-08-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-12