Обама, Эрдагон нар уулзана
2016-08-31

БНХАУ-ын Жөзян мужийн Ханжоу хотноо ирэх сарын 4-5-ны өдрүүдэд “Их 20”-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах билээ. Уг уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар уулзахаар болсон талаар өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Эрнест мэдээллээ. Обама уг уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, хоёр улсын дунд үүсээд буй таагүй харилцаанд цэг тавихаар зэхэж байгаа гэнэ.

 

Туркт хэсэг цэрэг төрийн эргэлт хийхийг санаархсанаас болж Анкара, Истанбул хотноо эмх замбараагүй байдал үүсч, олон хүн хохирсон билээ. “АНУ-д амьдарч буй исламын шашны номлогч Фетхуллах Гюленг уг хэргийг ард бий” хэмээн Эрдоган мэдэгдэж, түүнийг нэн даруй Туркийн талд шилжүүлэн өгөхийг Вашингтоноос шаардсан юм. Өнөөг хүртэл Цагаан ордон Фетхуллах Гюленг хамгаалсаар байна. “Хэрвээ номлогчийг Туркт шилжүүлэн өгөхгүй бол бид АНУ-аас элчин сайдаа татаж, дипломат харилцаагаа таслах болно” хэмээн Эрдоган сануулжээ.

 

Эрдоган, Обаматай уулзахаас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, сүүлийн үеийн асуудлаар хэлэлцэхээр болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
paa
2016-08-31