АНУ, ОХУ дахин сөргөлдөж эхлэв
2016-09-16

Сирид хүчин төгөлдөр хэрэгжиж буй гал зогсоох гэрээ хүчингүй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Дайр-эз-Заур хотноо агаараас цохилт өгсөний улмаас 23 хүн амиа алдсан бол Аль Маяден хотноо террористууд халдлага үйлдэж, долоон хүнийг хөнөөжээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын байгуулсан гэрээний дагуу Сирийн томоохон хотуудад энэ сарын 12-ноос эхлэн гал зогссон билээ. Харамсалтай нь уг хэлэлцээрээс хэдхэн цагийн дараа Алеппо хотноо агаараас цохилт өгсөнөөр хүчингүй болсон юм. Гал зогсоох гэрээ хүчингүй болж, дахин сөргөлдөөн эхэлсэн шөнө удирдагчид утсаар холбогдож, шинэчилсэн гэрээг амжилттай байгуулсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

 

Гэрээний дагуу Сири энэ сарын 12-ны өдрийн 00.00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай гал зогсоосон юм. “Энэ хугацаанд Сири дэх хүчирхийлэл эрс багассан” талаар НҮБ-ын төлөөлөгч тайландаа дурьжээ. Олон улсын байгууллагууд Оросын дэмжлэгтэйгээр алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд тусламж үзүүлсэн байна.

 

Тэгвэл өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар утсаар ярилцаж, 72 цаг үргэлжлэх гал зогсоох гэрээг дахин 72 цагаар сунгасан болохыг АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Марк Тонер мэдэгдлээ. БНХАУ-ын Ханжоу хотноо болсон “Их 20” дээд хэмжээний уулзалтаар удирдагчид “Сирид 10 өдөр гал зогсох” гэрээг байгуулсан ч хэрэгжээгүй юм. Тонер “Удирдагчид урт хугацаанд хэрэгжих гэрээ байгуулсан нь хэт даврагчид болон Сирид хяналтаа тогтоохыг санаархдаг террорист бүлэглэлүүдэд таалагдаагүй байх. Хоёр улс улстөрийн хувьд тогтворгүй харилцаатай байгаа боловч Сирийн төлөө хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ.

 

Олон улсын хэвлэлүүдийн дамжуулж буйгаар Керри, Лавров нарын байгуулсан “Сирид хэрэгжиж буй гал зогсоох гэрээний хугацааг нэмэх гэрээ хүчингүй болсон” гэв. Учир нь өнгөрсөн шөнө Сирийн Дайр-эз-Заур хотноо агаараас цохилт өгч, 23 хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын ихэнх нь бага насны хүүхдүүд гэнэ. Уг үйл явдлын улмаас Вашингтон болон Москва бие биенээ гал зогсоох гэрээг зөрчсөн хэмээн буруутгажээ.

 

Дайр-эз-Заур хотын төвийн хэсэгт байрлах нийтийн байранд агаараас цохилт өгчээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба “Бид энэ хэргийг шалгаж, гал зогсох дэглэмийг зөрчсөн улс болон бүлэглэлийг тогтоох болно” гэж мэдэгдсэн байна. Гал зогсох гэрээ хүчингүй болсон эсэх талаар хоёр мэдээлэл хийгээгүй байгаа юм.  

 

АНУ-ын талаас “Оросууд байгуулсан гэрээгээ зөрчиж гал нээсэн” гэсэн бол ОХУ хариуд нь “Бид энэ хэргийн ард байхгүй. Тиймээс буруутанг заавал тогтоох болно” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Обама “Энэхүү хэргийн ард Сирийн Засгийн газрын цэргүүд ч байх магадлалтай. Саяхан тэд иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан” гэсэн байна.

 

 

Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллага “Маш олон хүүхэд амиа алдаж, бэртсэн” гэжээ. Дайр-эз-Заур хотын асуудлаас болж АНУ, ОХУ дахин сөргөлдөж эхлэв. “Тэд олон улсын хүсэлтийн дагуу уулзаж, гэрээ байгуулсан ч олон хүчин зүйлийн улмаас тэдний хүчин чармайлт үнэгүйдэж байна” хэмээн НҮБ дахь Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгджээ. Өчигдөр Дайр-эз-Заур хотоос гадна Аль Маяден хот дайралтад өртжээ.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл АНУ, ОХУ-ын байгуулсан гал зогсоох гэрээг эсэргүүцэн Аль Маяден хотноо террорист халдлага үйлдэж, долоон хүний аминд хүрчээ. Террорист халдлагын үеэр 30 гаруй хүн гэмтсэн байна. Тус бүлэглэлийнхэн хорогдох байруудад халдаж, иргэдийг хөнөөжээ. Хэт даврагч “Биднийг хэн ч зогсоож чадахгүй. Гал зогсоох гэрээ бидэнд үйлчлэхгүй. Бид агуу зорилгын дор нэгдсэн Аллахын дайчид. Бид ариун хотыг байгуулах хүртлээ цуст тэмцлээсээ ухрахгүй. Аллах биднийг хамгаалах болно” гэсэн байна. “Гал зогсоох гэрээ хэт даврагчдын хяналтад байдаг Сирийн бүс нутгуудад ямар ч үнэ цэнэгүй” хэмээн Мистура онцолжээ.

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад Москва хотноо айлчилсанаас хойш хэвлэлд ярилцлага өгөхөөс эрс татгалзах болсон юм. Тэрбээр гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэний дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ.

Ассад “Тун удахгүй бид ялалт байгуулах болно. Учир нь террористуудын хүч суларч эхэлсэн. Бид эцсээ хүртэл Оросоос тусламж авна. Бид хамтран ажиллах олон үр дүнтэй гэрээг байгуулсан” гэсэн юм.

 

Энэхүү ярилцлагын дараа НҮБ-аас “2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайны улмаас 301 мянган хүн амиа алдаж, 5.5 сая хүн дүрвэсэн” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сирийн дайн биш, Орос Америкийн дайн юм байна.
2016-09-17
po:
muu er daind hoorno gj chi shuud omdondo baah blgu
2016-09-17
Иргэн:
Наад ОХУ-ын чинь олон охид хөвгүүд иний ч, миний ч, бидний ч цустай толгойг амиараа хамгаалж явсныг чи муу мал мэлэх үү?! Харин тэр Америк та хоёрыг л устгаж байвал таарнм.
2016-09-17
Зочин:
цөмийн зэсвгийн хор уршиг нь монголд маш ойрхон хордуулна штээ
2016-09-17
Зочин:
чамд л өгвөл таарна тэнэгтсэн орк
2016-09-17
хэхэ:
Оросуудад цөмийн цохилт өг! өөр арга байхгүй даварсан хар путлерүүд
2016-09-16
Иргэн:
Наад ОХУ-ын чинь олон охид хөвгүүд иний ч, миний ч, бидний ч цустай толгойг амиараа хамгаалж явсныг чи муу мал мэлэх үү?! Харин тэр Америк та хоёрыг л устгаж байвал таарнм.
Зочин:
цөмийн зэсвгийн хор уршиг нь монголд маш ойрхон хордуулна штээ
Зочин:
чамд л өгвөл таарна тэнэгтсэн орк
хэхэ:
үмхий хошного чамаар үхсэн үлийгээ хийхэв дээ лалар хар гичийний зулбасга минь ааахаххаха
2016-09-16
хэхэ:
эргүү дагзаа хэнд гайхуулдаг байна үмхий хар лалар гичийний хүүхэдээ
2016-09-16
Д.Г. 99116570:
Энэ хоёр мөнхийн сөргөлдөгч байх болно. Гэхдээ Америкууд арай хэтрээд байгаа юм. Ер нь АНУ Монголын эзэнт гүрнээс огт сургамж авахгүй, тэнэгтээд байх юм. Манай эзэнт гүрэн АНУ шиг л зан гаргаж байгаад түүнээсээ болоод задарсан юм даа. АНУ сургамж авахаасаа дууриаж балараад байх юм. Жишээ нь Иракаар жишээ авбал ёстой л галуу дууриаж хөлөө хөлдөөв гэгч боллоо. Чингисийг учрыг нь сайн олохгүй дууриавал юу болдогийг харуулав. Чингис Хүлэг тэнд 350 жилийн ноёрхол тогтоосон байхад Америкийн ноёрхол ердөө 3 жил хүрсэн үү??
2016-09-16
хэхэ:
эргүү дагзаа хэнд гайхуулдаг байна үмхий хар лалар гичийний хүүхэдээ
зочин:
Сири том гүрнүүдийн золиос болжээ. Хөөрхий гэмгүй иргэд,,,,,
2016-09-16
Зочин:
энэ муу сармагчин буухаасаа өмнө дэлхийн дайныг эхлүүлэх гээд байна уу ,тэгвэл ч оросын талд байлднаа ккк
2016-09-16
хэхэ:
үмхий хошного чамаар үхсэн үлийгээ хийхэв дээ лалар хар гичийний зулбасга минь ааахаххаха