Ч.Бадрал тэргүүн байр эзэлжээ
2016-09-28

Дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновойн нэрэмжит олон улсын дуурын дуулаачын уралдаан өнгөрсөн наймдугаар сард болжээ. Тус уралдаанд манай улсын ЦДБЭЧуулгын гоцлол дуучин,  МУСТА Ч.Бадрал тэргүүн байр эзэлсэн байна.

 

Казахстан улсын  Алмата хотод болсон уг тэмцээн гурван үе шаттайгар зохиогджээ.  Энэхүү уралдаан нь олон улсад нэр хүндтэйд тооцогдох бөгөөд дэлхийн 60 гаруй орны дуучин оролцсон байна. Үүнээс манай улсын дуучин Серж классик меценат сангийн дуучин, Ч.Бадрал тэргүүн байр эзэлжээ.

 

Ч.Бадрал нь Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангийг Ц.Ерөө багшийн удирдлаган доор төгсөөд ЦДБЭЧ-д дуучнаар ажиллаж буй юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин