250 цагаач амиа алджээ
2016-11-04

Ливи улсаас Италийг чиглэн явж байсан хоёр завь осолдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ослын улмаас 250 цагаач амиа алдсан хэмээн Италийн эргийн хамгаалалтын албанаас уламжлав.

 

Мөн 12 цагаач сураггүй болсон бөгөөд тэднийг хайх ажил өнөөдрийг хүртэл үргэлжиж байна.

 

Дээрх мэдээллийг НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын Итали дахь салбарын хэвлэлийн төлөөлөгч Карлотта Сами баталж, “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Бид гашуудаж байна” гэж хэлжээ.

 

Аврагчид ослоор амьд үлдсэн цагаачдыг Италийн Лампедуза арлын эрэгт хүргэж, эмнэлэгийн тусламж үзүүлсэн талаар Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла мэдэгдсэн байна.

 

Ийнхүү энэ оны арван сарын байдлаар Газар дундын тэнгист 4225 цагаач амиа алдлаа.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин