Лиам Хемсворт: Миний сэтгэлийг хөдөлгөдөг ганцхан бүсгүй бий
2016-11-30

“Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин Лиам Хемсворт өнгөрсөн амралтыг өдөр “US WEEKLY” сэтгүүлийн шинэ сарын дугаарыг чимэхээс гадна ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Саяхан "Талархалын баяр" боллоо. Хэрхэн баярлав?

 

-Хайртай хүнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлсэн. Мартагдашгүй өдөр байсан.

 

-Майли Сайрустай юу?

 

-Та зөв таалаа.

 

-Та бүсгүйчүүдийн дунд их алдартай. Эмэгтэйчүүдээс хайрын захиа хэр авч байсан вэ?

 

-Сайн мэдэхгүй байна. Надад хэдэн бүсгүй сайн эсэх нь миний сонирхлыг татахгүй байна. учир нь миний сэтгэлийг хөдөлгөдөг ганцхан бүсгүй бий.

 

-Хэдий та Австрали хүн хэдий ч таныг хайрлах Америк хүмүүсийн тоо хязгааргүй мэт. Ийм өндөрт хүрнэ хэмээн төсөөлж байв уу. Хүүхэд насны тань мөрөөдөл юу вэ?

 

-Америк бол олон хүний мөрөөдлийг биелүүлсэн боломж ихтэй улс. Азтай гэмээр хувь тавилангаар би урлагийн замд орсон нэгэн.  Мэдэхгүй юм. Арван нас хүртлээ том машины жолооч болохыг хүсдэг байлаа. Аав миний мөрөөдлийг биелүүлэхийн тулд их тоглоом авч өгдөг байлаа. Надад маш олон төрлийн тоглоомон машин бий. Өнөөдрийг хүртэл би тэдгээр дурсамж шингэсэн тоглоомыг хадгалсаар байгаа.

 

-Яагаад жүжигчин гэх мэргэжлийг сонгов?

 

-Ахаас минь болсон. Манай гэр бүлээс Крис Хемсворт хамгийн эхэнд урлагийн замыг сонгосон. Ах маань урлагийн хүн болоод удаагүй байхад удаах ах Лук Хемсворт жүжигчин болсон. Энэ хоёр л миний мөрөөдлийг өөрчилсөн. 16 настай байхдаа анхны драмдаа тоглоод л би салбараас гарч чадахгүй гэдгээ мэдэрсэн.

 

 

-Ах дүү гурав жүжигчин. Мэргэжил нэгтэй байх сайхан уу?

 

-Заримдаа нэг нэгнийхээ тоглосон уран бүтээлийг доош нь хийх үе тохиолдоно. Ихэнхдээ сайхан л байдаг.

 

-Крис Хемсворт дэлхийн шилдэг, ашиг орлогоороо тэргүүлж буй уран сайхны кинонуудад ээлжлэн тоглож байна. Түүний тоглосон “Тор” кино өнөөдрийг хүртэл амжилттай явна?

 

-Тиймээ ах маань энэ өндөрлөгт хүрэхийн тулд их хөдөлмөрлөсөн. Лук бид хоёрыг бодвол юманд их нухацтай ханддаг. Торын дүрийг бүтээхийн тулд эхнэртэйгээ хүртэл ярихгүй их удсан. /инээв/

 

-Ахдаа атаархаж үзсэн үү?

 

-Тиймээ атаархах үе бий. Крис их гайхалтай нөхөр бас халамжтай эцэг. Энэ бүхэн надад заримдаа дарамт учруулдаг.

 

-Майли та хоёр сүйгээ дахин тавьсан гэсэн?

 

-Тийм ээ. Тэр бүсгүйг алдахыг хүсэхгүй байна. Би Майлиг өсвөр насны охин байхаас нь мэднэ. Майли нэг л өдөр миний зүрхэнд хүндтэй байрыг эзлэх болсон. Бид салж, хэсэг хол байсан нь алдаа болсон. Гэхдээ эдгээр өдрүүдэд нэг нэгэндээ ямар их хайртайг илүү ихээр мэдэрсэн. Түүнгүй хоосон өдрүүд надад хэцүү байсан.

 

 

-Эргэн нийлсэн шалтгаан?

 

-Шалтгаан гэх зүйл байхгүй. Зүгээр л зүрх сэтгэлээ сонссон. Салалтын дараа надад их хэцүү байсан. Бид нэгнээ мэддэг болоод 10 гаруй жил болох гэж байна. Тиймээс тэр бүсгүйг мартах амархан байгаагүй. Надад их хэцүү, зураг авалтадаа хүртэл төвлөрч чадахгүй байсан үе бий.

 

-Майли саяхан шоу нэвтрүүлэгт оролцож байхдаа “Бид удахгүй хуримаа хийнэ” гэж хэлсэн. Энэ баттай юу?

 

-Би хуримын талаар ярилцсан үнэн нь ч хэзээ хуримаа хийх нь тодорхойгүй байна. Тун удахгүй та бүхэндээ баяртай мэдээ хүргэх болно.

 

-Та хуримаа хийхийг хүсч байна уу?

 

-Сайн мэдэхгүй байна. Бидэнд дуусгах ёстой олон ажил байна. Тиймээс эхний ажлаа дуусгаад л амьдралынхаа төлөвлөгөөг гаргах хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
chamaas deer
2016-12-01
irgen:
teneg emegtei
2016-11-30
Зочин:
chamaas deer