Истанбул хотноо халдлага гарч, 29 хүн амиа алджээ
2016-12-11

 

Туркийн Истанбул хотноо халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 29 хүн амиа алдаж, 166 хүн бэртсэн талаар албаныхан өгүүлэв. Дэлбэрэлт хөлбөмбөгийн цэнгэлдэхийн ойролцоо болсон байна. Халдлага болсон бүс нутгийг цагдаагийнхан хамгаалалтадаа авч, хөл хорио тогтоожээ.

 

Амиа золиослогч этгээд цэнгэлдэхийн ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлсэн аж. Цагдаагийнхан уг халдлагатай холбоотойгоор арван хүнийг баривчилсан байна.

 

Одоогоор халдлагыг Курдууд эсвэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин