Монголбанк: 50 мянгатын дэвсгэрт хэвлэхгүй
2017-01-04

Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд 50 мянгатын дэвсгэрт хэвлэхгүй гэдгийг албан ёсоор дурджээ.

 

 

Сүүлийн үед Монголбанкийг тавинмянган  төгрөгийн  тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж  байгаа тухай мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд Монголбанк тавинмянгатын дэвсгэрт хэвлэхгүй болохыг албан ёсоор дахин мэдэгдэж байна. Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж  байсан ч ташаа мэдээлэл дахин газар авч, улмаар тавинмянгатын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг санаатай байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна.

 

Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт гаргахыг  УИХ  хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэн шийддэг эрх бүхий субьект мөн.  Одоогоор  Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байхгүй ба эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд  том мөнгөн дэвсгэрт хэвлэхэд анхаарах бус харин аль болох богино хугацаанд эдийн засгаа сэргээхэд гол анхаарлаа хандуулж байгаа болно.

 

Иймд иргэд та бүхнийг  хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Shuud.mn
Сонин хачин
Мөнгөний ханшид хөлөөлөхгүй байна гэж байхгүй л дээ. ямар нөлөө үзүүлж иргэд хохирох нь чухал бус Тот дэвсгэрт хэвлүүлж гэгээн дүр,гарын үсгээ зурах дон бол маш хүчтэйг л анхаар
2021-10-23
ЗОЧИН:
ТЭГЭЭД МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЛХАГВАСҮРЭН ГЭДЭГ ХҮН 50000, 100000 -ЫН ДЭВСГЭРТ ХАНШИНД НӨЛӨӨЛӨХГҮЙ ГЭЖ ЮУ ХУЦААД БАЙГАА ЮМ БЭ? ХЭВЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛООД ИНГЭЖ ЯРЬСАН БУС УУ???
2021-10-23
Мөнгөний ханшид хөлөөлөхгүй байна гэж байхгүй л дээ. ямар нөлөө үзүүлж иргэд хохирох нь чухал бус Тот дэвсгэрт хэвлүүлж гэгээн дүр,гарын үсгээ зурах дон бол маш хүчтэйг л анхаар
AN:
uuruu xudlaa shaa
2017-02-20
Man:
Bitgii hudlaa shaa
2017-01-05
AN:
uuruu xudlaa shaa