Туркт халдлага гарч, хоёр хүн амиа алджээ
2017-01-06

 

Туркийн Измир хотноо өчигдөр террорист халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархтсан хэмээн албаныхан уламжлав. Галт зэвсэгтэй этгээдүүд цагдаагийн ажилчдын шаардлагыг үл биелүүлж, харилцан буудалцаан болжээ.

 

Уг үйл явдлын дараа Измир хотын шүүхийн ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрсэн хэмээн гэрчүүд хэлэв. Энэхүү халдлагыг курдууд эсвэл исламын улс бүлэглэл захиалсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Он солигдохтой зэрэгцэн Истанбул хотноо исламын улсын дайчин халдлага үйлдэж, 39 хүнийг хөнөөсөн билээ.  Халдлагатай холбоотойгоор таван этгээдийг баривчлаад байгаа ч халдлага үйлдсэн гол этгээдийг өнөөг хүртэл эрэн сурвалжиж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин