Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хэргийг тохох гэж улайрч байна
2017-01-16

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд эхэлсэн. Шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноосон. Шүүхийн шийдвэрийг шүүгдэгчийн ар гэрийнхэн эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан мэдээлэл хийлээ.

 

Т.Хүрэлбат: Хоёр хүнийг хилсээр яллаж, 20-иод хүний амьдралыг бусниуллаа

/Т.Чимгээгийн ах/

 

 

-Бидний зүгээс С.Зориг агсны гэмт хэргийг ядарсан ард иргэдэд тохоод, хаах гэж хуулийн байгууллагынхан улайран зүтгэж байна гэж бодож байгаа. АН-ын нөхдүүд болон С.Зориг агсны журмын нөхдүүд энэ хэргийн үнэн мөнийг тогтооход тусламж үзүүлэхийг хүсэж байна.

 

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та найман жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явахдаа гадны харъяат хэмээн гүтгүүлж, ээж дээрээ уйлаад очиж байсныг Монголын ард түмэн харсан. Тэгвэл гүжигдүүлж, гүтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ээж дээрээ гүйгээд очиж чадахгүй, үр хүүхдийнхээ ирээдүйтэй хамт 24-25 жилийн ял сонслоо. Хуулийнхан хоёр хүнийг хилсээр яллаж, 20-иод хүний амьдралыг бусниуллаа. Танд эрх мэдэл нь байгаа. Та шударга байя гэж найман жил ярьлаа. Одоо та шударгаа харуулаад шүүх хурлыг нээлттэй явуулж өгнө үү гэж хүсэх байна. Үүнийг ард түмэн хүсэж байгаа.

 

Шүүгч прокурорт хандаж хэлэхэд ёс суртахуун өргөсөн тангарагтаа үнэнч байгаач ээ. Тагнуулын байгууллагынхан энэ хэргийг илрүүлнэ гэж зорилго тавьж ажилласан нь мэдээж. Тиймдээ ч энэ хэргийн цорын ганц гэрч Д.Булган гэдэг эмэгтэйтэй тагнуулынхан уулзсан байж таараа. Д.Булган гэдэг эмэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амийг хөнөөгөөгүй гэж хэлсэн учраас шүүх хуралд оруулаагүй гэж бид бодож байна. Хэрэв Д.Булган энэ хүмүүс хөнөөсөн гэж хэлсэн бол шүүх, прокурорын байгууллагынхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр багтаж ядан ярьж байгаа даа.

 

Б.Жавзмаа: Захиалагч нь хэзээ ч олдохгүй

/Б.Содномдаржаагийн ээж/

 

 

-Тагнуулын байгууллагынхан асуулт асуудаг. Асуухдаа зөвхөн миний асуултад хариулна шүү л гэж хэлдэг. Би асуултад нь миний хүү аавыгаа чиргүүлтэй машин дээрээс унагачихаад “Ээжээ би аавыгаа алчихлаа” гэж маш их эмээгээд уйлж байсан. Тийм ч учраас би хүүгээ хүн алах хүн биш гэдгийг гэрчилнэ гэж хариулсан. Гэтэл миний энэ үгийг хавтаст хэрэгтээ бичээгүй байсан. Тиймээс байцаагч нар буруутай.

 

Мөн 1998 оны аравдугаар сарын 5-нд “Ардын эрх” сонинд Д.Булганы тодорхойлсноор гэмт хэрэгтэн эмэгтэй нь 165 см өндөртэй, эрэгтэй нь 155 см өндөртэй гэж бичсэн байдаг. Гэтэл тухайн үед миний хүү 180 см өндөртэй, улаан царайтай өндөр туранхай хүү байсан. Д.Булганы хэлсэн мэдүүлэгтэй огт таараагүй. Тийм байтал хилс хэрэгт гүтгэсэн. Тэгээд ч миний хүү тухайн үед 22 настай хөдөө мал маллаж байсан хүн. Захиалагч  нь байхгүй байтал ялын дээд хэмжээ оноож байгаа нь ардчилсан нийгмийн үед байж боломгүй гүжирдлэг. Ялласан хойноо С.Зоригийн хэргийн захиалагчийг олно гэж байна. Шүүх, цагдаагийнхан захиалагчийг хэзээ ч олохгүй. Магадгүй гудамжнаас хэн нэгнийг чи захиалагч бол гээд мөнгө өгөөд аваад ирэх хувилбартай хүмүүс.

 

Л.Хүжмаа: Хоёр сайн ахыг нь олох юмсан

/Ц.Амгаланбаатарын эгч/

 

 

Ц.Амгаланбаатар 1998 онд Улаанбаатар орж үзээгүй, 16 настай хүүхэд байсан. Сүүлд 25 жилийн ял аваад чанга дэглэмтэй газар хүмүүжиж байгаа.

 

2013 оны зургаадугаар сард 949659.. гэсэн утсаар Ц.Амгаланбаатар над руу утсаар ярьж “Санаа зоволтгүй. Би Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төвд эмнэлэгт хэвтсэн. Намайг хоёр ах авчирж хэвтүүлсэн. Бие сайн байна” гэж ярьсан. Үүнээс сарын дараа Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төвд хэвтэж байна. Надад хоёр ах тусалж байгаа гэж ярьсан. Дахиад сарын дараа “Та надад санаа зовох хэрэггүй. Надад одоо юу ч хэрэггүй” гэж яриад түүнээс хойш 2015 оны наймдугаар сарын 31 хүртэл надтай ерөөс холбоо бариагүй. Би бодохдоо чанга дэглэмтэй хорих ангиас Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төвд ямар сэтгэл сайтай хоёр хүн нь 25 жилийн ялтай хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн юм бол гэдэгт гайхдаг. Тэр хоёр сайн ах нь хэн юм бол, тэр хүмүүсийг олохсон гэж л хүсдэг. Энэ хэргийг үнэхээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хийгээгүй гэдгийг Монголын ард түмэнд хэлмээр байна. Бидэнд туслаач ард түмэн минь.

 

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлийнхэн давж заадах шатны шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй явуулахыг хүсэж буйгаа хэвлэлийн хурлын төгсгөлд онцоллоо. Тэд давж заалдах хүсэлтээ илэрхийлээд байгаа бөгөөд шүүх хурлын тов зарлагдаагүй байгаа аж.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tagnuuliin darga hurts am zurag bolon undur nam nas bugd yag taarch baigaa zahialagch Elbeg baih magdaltai hurtsiin hussen budging guitseej atgand ni erinhiilugch baidag sejigtei shuu
2017-01-17
Зочин:
Элбэгдорж оо,та-шудрага байя л даа ... гээд л уран донгодоод ард тумнийхээ сэтгэл зуй тоглоод байсан юм уу? Тэр шудрага чинь энэ уу? Шуух прокурорын шинэчлэл гээд бураад байсан чинь ийм юм болох байсан юм уу? Жирийн нэг ядарсан хумууст ял тулгаж гутгэх нь яриад байсан шудрга байцгаая л даа гэдгэг чинь юм уу?
2017-01-17
мхм:
Энэ хэрэг яг Төмөрочир гуайн хэрэг шиг шийдэж бна даа. Төмөрочир гуай хэргийг бас нэг алуурчинд тохоод цаазаар авсан гэдэг. Харин энэ хэрэг гэмгүй хүмүүсийг золих нь хэнд ашигтай вэ
2017-01-16
Zochin:
хурлаа нээлттэй хийсэн бол энэ гурав юм хэлсэн байж таараа.Хаалттай хийсэн учраас юу болсоныг нь мэдэхгуй хумуус янз бурийн юм яриал бна шуу дээ
2017-01-16
Ард:
Яалаа гэнэв? Одоо боль! үлдсэн нь амьдралаа бодооч гэж хэлдэг хүн? Үр хүүхдээ гүтгүүлээд насаар нь хориулах болсон Эх хүн яаж амьдаараа хатах, хоригдсон эхийн хүүхдүүд ямар нүд үзүүрлэгдсэн амьдрал дундуур туулахыг мэдэхгүйдээ тэгж хэлж байдаг юм байхдаа? Бурхан минь!
2017-01-16
elbeg dorj:
KKKK ene buhniig elbegdorj haraad duugui suuj bnaa gdeg chin yu gsen ug vee ain 76 bas duugai l bgaa tuhain ueiin huuli zuin said bas nas barsan gsen teheer asuudal haana hend bna gdeg oilgomjtoi . hergiig zugeer haagaad ene 3 iig ni sullachmaar yum da
2017-01-16
zorigiin hergiig ilruuleh gd 10 hun amia aldsan:
ODOO bolitsgoo dooo .diilehgui shu dee . uldsen ni amidarlaa bod l do . hergiig murduj bsan baitsaagch ni hurtel onts hertsgiigeer tamluulj uhseen gd net deer bsan shuu dee . teheer mongoliin tur yamar huchtei bgaag uhaar l daa .
2017-01-16
Зочин:
Энэ 3 хийгээүй шүү!! Ийм 3 нус тэр үед хүн ална тэгээд сайдыг шүү дээ. Естоы худалаа шүү! Захиалгч байлаа гэхэд энэ 3 ял даахгүй хэрэг хүлээж чадахгүй 3 амьсгааг хөлслөх гэж үү дээ
2017-01-16
Зочин:
Ганц амьд гэрч нь Булган шүү дээ хурлыг нээлттэй хийх хэрэгтэй.Шүүх цагдаа нар дан ядарсан хүнд шийтгэл оногдуулчихдаг үүнийгээ болих цаг болсон шүү
2017-01-16