Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ байгуулагдлаа
2017-01-18

 

Оном сангийн санаачилгаар Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ байгуулагджээ. Тус сүлжээний удирдах зөвлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ нь лабораторийн чанарыг сайжруулж, үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор байгуулагджээ. 

 

Тус сүлжээнд:

  • Грандмед
  • Мед-Аналитик
  • Гялс Анагаах ухааны төв
  • Улаанбаатар Сонгдо
  • Итгэл эрүүл мэнд
  • Хаппи веритас
  • Протлаб
  • Оношмед
  • Намдуу Мандал
  • Өнөлаб
  • Элэгний төв
  • Экспресс оношлогоо
  • UB нэгдсэн лаборатори
  • Гэгээн ар үр
  • Интермед
  • Люкс мед
  • Монолаб
  • Монбио
  • Мөнгөнгүүр
  • Онкоген зэрэг лаборатори нэгджээ.

Мөн улсын эмнэлгүүдийн лаборатори зөвлөхөөр ажиллах юм байна.

 

Иргэд энэ сүлжээнд хандаж шинжилгээний эргэлзээтэй хариу, зөрүүтэй тайлбарыг цаг хугацаа, хөрөнгө мөнгө илүү зарахгүй шийдүүлэх боломжтой юм. 

 

Shuud.mn
Сонин хачин