“Монголын цахилгаан холбоо” компанийн орлого тасарчээ
2017-02-02

“Монголын цахилгаан холбоо” компанийн 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газраас шалгалт хийлээ. Шалгалтаар орлогын төлөвлөгөөг 2015 онд 2,168,11 сая төгрөгөөр, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 570,8 орчим сая төгрөгөөр тасалдуулсан зөрчил илэрчээ.

 

Мөн хэдийгээр технологийн хоцрогдолд орсон боловч 1,893,88 сая төгрөгийн үлдэгдэл өртөгтэй хөрөнгийн хөдлөл хөдөлгөөн хийх асуудлыг зохих байгууллагад тавьж шийдүүлээгүйгээс эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгийн өгөөжид сөргөөр нөлөөлсөн байна. Түүнчлэн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан гаргахдаа зардалд шингэсэн худалдан авалтыг орхигдуулсан, зохих журмын дагуу 820 сая төгрөгийн худалдан авалтын гэрээ шинэчлээгүй, бага үнийн дүнтэй шууд худалдан авалт хийгдсэн гэрээнүүдээс компанид хохирол учраагүй ч нийт 10 бэлтгэн нийлүүлэгчээс 75,6 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулж аваагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, цаашид анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.            

Shuud.mn
Сонин хачин
зочин:
үүнийг ямар зөрчил гэдэг юм. Хийх юмаа олж ядах юм
2017-02-02
Зочин:
ногдол ашиг өгөхгүйн тулд зориуд алдагдалтай ажилладаг юм биш үү
2017-02-02
Зочин:
Дампууруулж үнэ цэнэгүй болгож байгаад хувьчилах гэсэн сонирхол байгаа юм биш үү? Нэг томилгооны идэхээс өөр ид шидгүй, тэнэг амьтад удирдаж байгаа биз
2017-02-02