БОАЖЯ-ны “хурган дарга” 150 сая төгрөгийн авлига авсан байж магадгүй
2017-02-10

 
АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн алба хаагчид БОАЖЯ-ны  Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба гэх эрхмийг авлигын хэргээр үйлдэл дээр нь баривчиллаа гэх мэдээлэл цацагдсан. 
УИХ-ын нэр бүхий гишүүд ч эл мэдээллийг батлан сошиал сүлжээндээ байр сууриа илэрхийлээд амжсан юм. 
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамбаас  гадна мэргэжилтэн С.Баярхүү, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав нарын дөрвөн хүнийг АТГ-аас баривчилжээ. Тэднийг хуш модны самар хилээр давуулах зөвшөөрөл өгч, улмаар хувьдаа их хэмжээний авлига авсан хэрэгт хуулийнхан буруутгаж буй аж. 
 
 
Өнгөрсөн жил байгаль үр шимээ харамгүй хайрлаж, хуш модны самар их хэмжээгээр урган олон ч хүний ахуй амьдралд нэмэр тусаа өгсөн. Иргэд ч түүж, түүнийгээ хувь хүмүүс, аж ахуй нэгжүүдэд худалдан борлуулсан нь бий. Харин эдүгээ хушны самар хэдхэн компанид их хэмжээгээр нөөцлөгдөн гагцхүү хилээр гаргах зөвшөөрөл өгөхийг л хүлээж буй аж. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран  хууль бусаар хуш модны самар хилээр гаргах гэж байгаа компаниудад шалгалт хийх явцдаа  “Оюут цагаан барс” гэх компанийн захирал Ц.Анхбаяр 600 тонн хуш модны самар гаргах зөвшөөрөл авахын тулд Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын нэр бүхий албан тушаалтнуудад хахууль өгснийг тогтоожээ. 
 
Ингээд Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамбагаас гадна байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Баярхүү, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав нарын гурван хүнийг  авлига авсан  хэрэгт шалгаж эхэлсэн байна. 
 
Одоогоор байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Баярхүүд 40 сая төгрөгний хахууль өгсөн нь тогтоогдож, харин Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамбыг 150 сая төгрөгний авлига авсан хэргээр шалгаж буй юм байна. 
 
 
Б.Сумъяа
Эх сурвалж:mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
ИЧИЖ ҮХМЭЭР:
ШИХИХУТАГИЙН ТӨГСӨГЧИД БҮГД
2017-02-17
Зочин:
Ямар шог шаарнууд вэ.Яамны нэр хөөдөөд.. балиар юмнууд.
2017-02-10
Зочин:
uls hugjihgui bgaa tomoohon shaltgaan ni ene l dee. setgeltei zutgeltei humuus turd bhgui bolj
2017-02-10
зочин:
хурган дарга нар ийм байгаа юм чинь акулууд нь бол аймаар байхнээ дарга болох гээд үхэн хатан зүтгээд байдаг нь ийм учиртай байхнээ
2017-02-10
Зочин:
Ховд завханыхан яаж тэнэгтэж бгаад баригдавдаа хахааа, ямар ч шуналтай юм ганц хүнээс ингэж авч бгаа юм чинь өөр бүр балладаг бхнээ авилгачид
2017-02-10
Зочин:
bugd l meddeg humuus yum nugel nudeeree garchee barhuu bol yamig jinhene ballaj bga awgai
2017-02-10
Зочин:
bayrhuu ene awgai ih teslee yamig jinhene ballaj baigaa awgai bunchinjaw ene hun bugsuuruu yawj baigaa odoo awilagch bolj dawaasamba ene bol baigal orchin gj yuch medehgui tegeed shunaltai hun yamnihan bugd medne shuu de
2017-02-10
Zochin:
Turiin alban haagchdiin ner hundiig gutaasan baliar amitad ve. Zohih shiitgeliig ni onooh heregtei
2017-02-10
Зочин:
baigali orchniig ingej hamgaalj bna chonond honi hadgaluulah ylger boljee
2017-02-10
Зочин:
МАН авилга = албан тушаал
2017-02-10
иргэн:
хувийн эмнэлэг, эмийн сан, эм ханган нийлүүлэх кампани, эмийн үйлдвэртэй, асар ашиг сонирхлын зөрчилтэй Цогцэцэг сайдаа ингээл байлгаад байх юм да. МАН муухай харагдаж байна. 12 давхар эмнэлгээ сайд болохынхоо өмнөх өдөр нягтлангийнхаа нөхрийн нэр дээр шилжүүлсэн. АТГ ажлаа хийвэл яасийн бэ. Цогоо гуайн худ Н.Энхболдын дүү Н.Энхтуяа АТГ-г хариуцсан прокрор болохоор ингээд байна уу? Шударга байя л да
2017-02-10
unshigch:
Arai heterchee. Shalgaj togtoogood yal shitgeliig ni hyleelgeh heregetei sh dee. Davaasamba gegchees gadan ter 2 hyn udaa daraa avilgal avsan gej bainga yarigddag yum bna lee shyy. sain shalgah heregtei.
2017-02-10