Цасан шуурга шуурч, хүйтэрнэ
2017-02-15

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

 

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

 

2017 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 10-12  градус хүйтэн байна. 

Shuud.mn
Сонин хачин