Улсын гарьд Б.Гончигдамба чансааг тэргүүлэв
2017-03-17

 

Шинэ он гарсаар таван барилдаан зохион байгуулснаас гуравт нь амжилттай барилдсан Монгол Улсын гарьд Б.Гончигдамба чансааны 372 оноогоор тэргүүн байр эзэлж байна.

 

Харин Монгол Улсын арслан Н.Батсуурь  сая болж өнгөрсөн хурц арслан Дэмүүлийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн амжилтаараа чансааны 328 оноотой дэд байрт шалгарлаа. Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс чансааны 312 , Монгол Улсын аварга Ч.Санжаадамба чансааны 304, Улсын начин  Э.Даш  чансааны 280 оноотой 3, 4, 5-р байрт тус тус жагсаад байгаа юм. Энэ удаагийн чансааны дүнг бөхчүүд, бөх сонирхогчдод сонирхолтой байлгах үүднээс бөх бүрийн хувьд өмнөх рейтингийн жагсаалттай харьцуулан хичнээн байраар өгсөж уруудсаныг харуулжээ.

 

Тухайлбал, Батсуурь арслан 13 байраар урагшилсан бол П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, Э.Даш нар нэг байраар тус тус ухарсан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин