Уилл Смит хүүгийнхээ үсийг тайрчээ
2017-04-13

 

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит хүүгийнхээ үсийг тайрч буй богино хэмжээний бичлэг болон зургаа өөрийн фэйсбүүк хуудастаа байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Жүжигчний фэйсбүүк хуудсыг 75.2 сая хүн дагадаг байна. Уилл хүү Жайден Смитийн үсийг тайрч буй зургаа байршуулаад “Ингэж нэг санаа амарлаа” хэмээн бичжээ.

 

Жайден өнгөрсөн оноос регги стилийн үстэй болсон юм. хэвлэлийнхэн “хүүгийн үсийг өөрт нь зохихгүй байна” хэмээн бичдэг байжээ.

 

Уилл хүүтэйгээ 2006 онд “The Pursuit of Happynes”, 2013 онд “After Earth” кинонд хамтран ажилласан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин