Номын өдөрлөг зохион байгуулна
2017-04-18

УИХ-ын Тамгын газраас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу маргааш Төрийн ордны 2 давхрын фоенд номын өдөрлөг зохион байгуулна. Энэхүү номын өдөрлөгийн нээлт 10.30 цагт эхлэх бөгөөд өдөрлөгт "Болор судар", "Аз хур", "Непко", "Мир" номын дэлгүүр, "Интерпресс", "Сэлэнгэ пресс" зэрэг 12 байгууллага оролцох аж.

 

Дэлхийн номын өдрийг угтсан уг арга хэмжээгээр 11.00-16.00 цагийн хооронд номын үзэсгэлэн худалдаа ажиллах юм байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huvi hun orj boloh yum uu
2017-04-18