Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан
2017-05-15

МАХН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярыг СЕХ-оо бүртгэхээс /2017.05.14/ татгалзсан.  Үүнтэй холбогдуулан тус намын гишүүд мэдээлэл хийлээ.

 

Н.Энхбаярыг дахин хэлмэгдүүллээ

 

МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Шаравдорж

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-СЕХ-ны шийдвэр хуулийн дагуу гарна гэдэгт бид итгэж байсан. Гэвч СЕХ хууль зөрчсөн шийдвэр гаргаж МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. СЕХ-ноос Сонгуулийн тухай хуулийн 142.142.5 дахь хэсэг, 143.143.1 дэх хэсэг, 143.1.2, 142.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн уг шийдвэрийг гаргасан байна. Энэ тогтоол маш товчхон хэр нь тодорхой бус байна. Нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэдэг заалтаар энэхүү тогтоолоо гаргасан ч шаардлага хангаагүй шаардлагыг тодорхойлоогүй байна. Мөн нэр дэвшигчийн бүртгэлд заагдах баримт бичиг дутуу гэдэг заалтаар татгалзсан. Ийм ерөнхий заалтыг барьж шийдвэр гаргана гэдэг нь МАХН-ыг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх, түүний нэр дэвшигчийг оролцуулах байх шийдвэрийг хүчээр гаргажээ гэж дүгнэхэд хүрч байна.

 

Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх хэлмэгдүүлэлт өмнө нь удаа дараа гарсан. Одоо ч гарсаар байна. 2012 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярыг боловсрол мэдлэг хангалтгүй гэдэг үндэслэлээр СЕХ-ооноос нэр дэвшүүлэхээс татгалзсан. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хориход хорьж оролцуулаагүй. 2016 оны сонгуульд Цагдаагийн байгууллага ялтай гэдэг үндэслэлээр оруулаагүй. 2017 ерөнхийлөгчийн сонгуульд авч болохгүй, хаяж болохгүй ерөнхий заалтаар Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахаас татгалзлаа.

 

Улс төрчдийн захиалгаар СЕХ-ны 9 гишүүн ажиллаж байна. Тэд урьдчилаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгохоор ажиллаж байна” хэмээв.

 

Н.Энхбаярын ялалтыг МАН, АН-ынхан хүлээн зөвшөөрлөө

 

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАН, АН-ынхан хүлээн зөвшөөрлөө. Тэдний ялах ганц арга бол хуулийг гуйвуулж сонгуульд оруулахгүй байх явдал байсан. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл ард түмний сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан.Эх орончдын эвсэл, Иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж МАХН-тай хамтарч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН-ын эсрэг, ард түмнийхээ төлөө ялалт байгуулахаар ажиллаж байна. МАН, АН өнөөдөр гурван сая хүний сонгох эрхэнд халдсан юм биш. Валютын сан, Рио тинтогийн удирдлагууд Монгол улсын төр барих эрхэнд халдлаа” хэмээв.

 

МАХН-ын гишүүд дэмжигчид болон иргэний нийгмийн байгууллагууд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан асуудлаар тавдугаар сарын 18-ны пүрэв гарагт 11.00 цагт Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулахаар болжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
chamaig baas sheestei chini hutgah gesiim
2017-05-16
Зочин:
manan uls ornoo zaraad mungiigni opshordood ungtei uudtei bvhniig sorchilj avaadl huuli zahialaadl baas sheesendee hutgaldaad l huulia bielvvleed baigaa heregvv
2017-05-16
Зочин:
manan giin esreg temtcene ard tvmniihee tald orno gechiheed and oroh heregvv hutcvaa
2017-05-16
Зочин:
Энэ Шаравдорж гуөй хуульч мөнүү
2017-05-15
irgen:
ЭНХБАЯРТАЙ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨД ЯЛЧИХ ХОНШООРТОЙ ХҮН АЛГА ДАА, ЭНЭ ХҮНЭЭС ИНГЭТЛЭЭ ИХ АЙХ ГЭЖ МАН АН АЛИНГАА АЛДАЖ БАЙНА ДАА
2017-05-15
zochin:
Ganbaa buruu NAM,buruu hunee tushij guigeed bna. ireedui chine budgerne shuu. ardchilsan namd elseech.
2017-05-15
Зочин:
manan giin esreg temtcene ard tvmniihee tald orno gechiheed and oroh heregvv hutcvaa
njut:
МАХН-ынхаан Энхбаярын хууль зөрчсөн олон үйлдлүүдийг сонгогч олонд ингэж тулган хүлээлгэх эрх та нарт хуулиараа байхгүй,СЕХ бүртгэлээ ч гэсэн сонгогчид танай хүнд саналаа өхгүй дэмжихгүй,нэр хүнд нь унасан ийм хүнийг ингэж зүтгүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ?болилдоо,хүчин төгөлдөр байгаа хуулиа хүндлэлдээ,та нарын энэ тэнэг үйлдэл чинь намын чинь Энхбаярын чяинь нэр хүндийг улам л унагаж байна шүүдээ.
2017-05-15
зочин:
Хууль зөрчихгүй л байл даа, МАХН-ынхаан, та нарт яагаад хууль үйлчлэхгүй байх ёстой юм бэ, энэ улс чинь бас хууль дүрэмгүй орон ш дээ, ийм дураараа зүйл бүү яриад байл даа,
2017-05-15
Зочин:
manan uls ornoo zaraad mungiigni opshordood ungtei uudtei bvhniig sorchilj avaadl huuli zahialaadl baas sheesendee hutgaldaad l huulia bielvvleed baigaa heregvv
Зочин:
Угаасаа энхбаярыг эд нар гаргахгүйшдээ. 8 жилийн өмнөөс л рио тинто болон хужаа нарын захиалгаар эбэ энхбаярыг үхүүлж далд оруулах юмаа хийсэншдээ. Захиалгат хэлмэгдүүлэлт. Захиалгат аллага хэлмэгдүүлэлт гдг юманд гаршсан нэг хүн бнаа бн. Одоо энхболдыг гаргах хуйвалдаанд орчоод явж бгаа. Учир нь энхболд болоод МАН ыхан эбэг унагахад бэлэн бгаа. Өч төчнөөн хэрэг үүсгэхэд бэлэн олон муу ажлуудыг хийсэн мундаг хүзүүгүй ерөнхийлөгч бнаа бн
2017-05-15
Irgen:
N. Enkhbayaryg bolokhgui geed baikhaar zaaval devshuulne gedeg ni yamar uchirtai yum ve
2017-05-15
Зочин:
chamaig baas sheestei chini hutgah gesiim
Зочин:
Ганбаатарыг дэвшүүлээчээ МАХН-ныхан тэгвэл ялна. Та нарын яриад байгаа Шаравдорж Оюунбаатар бол явахгүйэ
2017-05-15
Zochin:
Enkhbold ingej songuul hj bhar bi boloh eostoi gd . Songuuliin mungu hemnevel deer bishvv
2017-05-15
Zochin:
Adilhan 3 nam ursulduj boldgve l yum bhda.Enkhbold darga ursulduungve garah gd bga yum bn lda
2017-05-15
сонгогч:
Худлаа гоншигнож байхаар дараагийн хүнээ нэр дэвшүүлээчээ, эсвэл Н.Энхбаяраас өөр гишүүнгүй нам юмуу? МАХН-ынхаан, энэ сайхан боломжийг ашиглаж чадвал 5 дахь Ерөнхийлөгч МАХН-аас гарах нь тодорхой байна
2017-05-15