С.Бямбацогт: Иргэддээ өдөр бүр нээлттэй байна
2017-05-17

Гэрэл зургийг mpa.mn

 

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй өдөрлөг” Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү өдөрлөгөөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж буй юм.

 

Нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн билээ.

 

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд энэ оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” байх агуулгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэддээ өдөр бүр нээлттэй байж, иргэдтэйгээ аль болох хамтран ажиллах, тэдний эрх, ашиг сонирхлыг хэзээ ямагт хөнгөн шуурхай хангах асуудалд үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулах ажилд иргэдийн санал бодлыг тусгах, яамнаас үзүүлдэг лавлагаа мэдээллээр хангах ажиллагааг ямар нэгэн саадгүйгээр гүйцэтгэхээр ажлаа зохион байгуулж байна. Нийгэмдээ нээлттэй, иргэндээ ээлтэй эрх зүйн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхэд Та бүхний итгэл дэмжлэг, санал санаачилга бидний хувьд мөнхийн түшиг тулгуур байх болно” гэв.

 

“Нээлттэй өдөрлөг”-ийн эхний өдөр буюу өнөөдөр ХЗДХЯ, ХХЕГ, ОӨУБЕГ, АЕГ, ХСИС, ХЗҮХ, Нотариат, хоёр дахь өдөр буюу маргааш ЦЕГ, ШШГЕГ, ГИХГ, ШШҮХ, ХЗТТ, ТТАХНЭ зэрэг байгууллага оролцож, иргэдэд тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангана.

 

 

Shuud.mn
Сонин хачин
shaa minii hvv:
70 ter bumiiin konsetsiin geree nuutsaar shaachihaad . barigdsan lalaraaa . bvv jvjig togloo
2017-05-17