Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болголоо
2017-05-19

Гэрэл зургийг MPA.mn

 

Багш болон эмч нарын цалингийн зээлийг хүүг бууруулж, шимтгэлийг тэглэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр /2047.05.19/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

 

Иргэд цалингийн зээлийг жилд 21-23 хувийн хүүтэй авч байна.  ХНХЯ-наас зарим арилжааны банктай гэрээ байгуулж цалингийн зээлийг жилд 18 хувийн хүүтэй авах  боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн 91,373 гаруй эмч ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй шимтгэлийн хураамжгүй авах боломжтой боллоо.

 

Хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь  зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх шаардлагыг хангасан байх аж. Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Авилгал, полулизм хоёр ихэр гэдэг нь энэ луйварчны хийж байгаа бүх зүилсээс харагдана.
2017-05-20
zochin:
Ovunhorol Nomtoibayr nar Bagabandiin bvleglel shvv
2017-05-20
сонгогч:
Энэ хүн юу ярьж байгаагаа өөрөө мэддэг юм болов уу? Бүх банк цалингийн зээлийн хүүг сарын 1,5 хувь буюу жилийн 18 хувь болгосон шүү дээ, хэнийг хуурч худлаа яриад байгаа юм бэ? Ард биднийгээ тэнэг гэж доромжлоод байна уу даа? удахгүй хариугаа авна даа, приусын татварыг тэглэж байхаар тэтгэврийн насыг хэвээр үлдээж их дээд сургууль төгсөж байгаа залуучуудыг ажлын байртай болгох хэрэгтэй, энэ л чиний хийх ёстой үндсэн ажил гэж бодож байна, түүнээс зээлийн хүү биш шүү.
2017-05-20
Зочин:
Уулаасаа 18 хувийн хүүтэй авдаг ш дээ.сумтай юм бэ.
2017-05-20
Зочин:
Сайд хүн арилжааны банкны зээлийн хүү бууруулна гээд сууж байх юм арай хэтэрнээ...
2017-05-19
zochin:
3say tigrug jileer umuu
2017-05-19
Зочин:
Сонгууль хүртэл нэмээд сонгуулв дөхөхөөр тэглэж ард түмнийг доромжилж байна. Гол санаа нь М.Энхболдыг дэвшингүүт ард түмний таалалд нийцүүлсэн болгож буй бохирдуухан ШОУ юм уу даа. Сонгууль хүртэл сонин сонин шийдвэр МАН-аас гарах нь ойлгомжтой. Иймэрхүү бялуун_д хууртахгүй байж үзээрэй дээ ард түмэн минь. Сум болгонд торь уралдуулж ч мэднэ шүү. МИЕЭ-ММСУХ-ноос зохион байгуулаад...
2017-05-19
Уяач нараас:
Сонгуулийн ШОУ эхэллээ. Одоо морь уралдуулна. МИЕЭ-ММСУХ-ноос
2017-05-19