V цахилгаан станц байгуулах хэлэлцээр зогссон
2017-05-26

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна.  Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.  

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-90 компани 10.4 их наядын өртэй байна. Бид төсвийн алдагдлаа багасая гэвэл төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуул. Төрийн өмчит компани 45 хүн ажиллаж байна. Компаниа өрөнд оруулчихаад хамгийн үнэтэй байшин авч, түрээсэлж, өндөр үнэтэй машин унаад явж болохгүй. Хувийн компани ашиггүй ажиллаж байвал захирал нь тансаг зүйл хэрэглээд байхгүй. Өнгөрсөн 7 хоногт “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг сонссон. Монголын 3 сая иргэний хувьцаа эзэмшиж байгаа компанийн  4 их наядын өртэй байна. Бид Оюутолгой компанийн 34 хувийг эзэмшиж байгаа. Гэтэл  хувьцаа эзэмшиж байгаа компанийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Ард түмний хөрөнгийг үрэн таран хийж болохгүй.

 

ТӨБЗГ-ийн дарга Ц.Ням-Осор:

 

-Төрийн өмчит 100 гаруй компани байгаа. Өнгөрсөн оны байдлаар 10.8 их наяд төгрөг төлсөн. Төрийн өмчит компаниудын өрийг барагдуулснаас 1.3 тэрбум төгрөгийн өрийг богино хугацаанд барагдуулсан. 9.5 их наядаас 4.5 их наяд нь Төрийн банк, Хөгжлийн банкинд байгаа. 1.5 их наяд нь  том компаниудын 20 хүртэл жилийн урт хугацааны зээл байгаа. Үлдсэн 3 их наядыг ойрын хоёр жилд барагдуулна.  Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулахаар УИХ-д хэлэлцэнэ.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Би Эрдэнэс Монгол гэдэг компанийн талаар мэдээлэл авах гэсэн юм. Удирдлагын зардал нь 170 тэрбум төгрөг юм билээ.

 

ТӨБЗГ-ийн дарга Ц.Ням-Осор:

 

-“Эрдэнэс Монгол”-ын харъяанд 11 компани байдаг. Нарийвчилсан мэдээллийн талаар ТӨБЗГ-т байдаггүй.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-"Эрдэнэс Монгол компани"-ийн харъяанд "Мон-Уран", Тавантолгой, Багануур гэсэн 11 компани байдаг. Энэ компанийн харъяан дахь компаниудын алдагдлыг бууруулах талаар хэлэлцэж байгаа. Энх-Амгалан гишүүний ярьж байгаатай санал нэг байгаа.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Манай Монгол Улсад мөнгө байна. Хамгийн гол нь төсөв зарцуулалтыг салхинд хийсгээд байгаа.  Тийм учраас бид ирэх жил үндсэн чиглэлийг дүгнэхдээ тодорхой болгож өгмөөр байна. Ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байна гэжээ. Үндсэн чиглэлд яам, агентлаг болгон дээр ажлын байрыг тодорхой тоо бичиж үүрэгжүүлж өгмөөр байна. Дундаж давхрага улам доошоо ороод байгаа гэсэн судалгаа гарсан байна лээ.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Хүн амын орлоготой холбоотой ганц ч үг үсэг ирэх оны үндсэн чиглэлд тусгагдаагүй байна. Ирэх онд хүн амын хэдэн хувь нь дундаж давхрагатай болох гээд байна вэ?

 

ХНХ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:

 

-Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 30 мянга байгаа. Сүүлийн жилүүдэд дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байна. Нийт ажилгүй иргэдийн 45 хувийг залуучууд эзэлж байгаа. Өрхийн орлогын хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.4 хувиар нэмэгдсэн. 2018 онд 5-8 хувиар нэмэгдүүлнэ гэсэн төсөөлөлтэй байна.

 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга:

 

-Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн  мах, сүүний аяны хүрээнд 50 арга хэмжээг тусгасан. Аймгуудад хүнсний лабораториуд ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлээд явах бололцоо байгаа.

 

ЭХ-ний сайд Ц.Ганхүү:

 

-V цахилгааны асуудал яригдаад 10 жил болж байна. Франц, Солонгос, Японы консурциуми сонгогдоод гэрээ хэлэлцэл хийгээд тохирч чадаагүй. Байршил болон үнэ ханш дээрэ тохироогүй. Одоогоор гэрээ хэлэлцээр зогссон.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дампуу төр. Зуу шахам жил төр барьж байгаа МАНгарууд эрүүлээр сэтгэж улс орноо бодож ажиллаачээ.
2017-05-26