Унадаг дугуйтай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ
2017-05-26

Баян-Өлгий аймагт унадаг дугуйтай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр /2017.05.25/ гарчээ.

 

Тодруулбал тус аймгийн Өлгий сумын нутаг аймгийн төвөөс 3 км-т асфальтан замд Зил-130 маркийн автомашины жолооч И нь унадаг дугуй унаж явсан 1 Т-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Амь нас нь хохирсон хүүхэд 17 настай байжээ.

 

Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин