Эктор Бельерин нутаг буцах нь
2017-06-20

 

Английн Арсенал клубын хамгаалагч Эктор Бельерин энэ зун нутаг буцах магадлал тун өндөр байгаа. Түүнийг анхны баг Барселона нь авахаар хөөцөлдөж байгаа юм. Энэ жил 22 настай чадварлаг хамгаалагч өмнө нь 2003-2011 оны хооронд Барселона клубын өсвөрийн академид суралцаж байсан юм.

 

Өнгөрсөн оны 11-р сард тэрбээр Лондон хотын багтай урт хугацааны шинэ гэрээ үзэглэж, 2022 оны хүртэл тоглохоор болоод байсан билээ. Гэсэн ч түүний Барселонаг зорих магадлал өссөөр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Эктор Бельерин Барселона хотод шинэ байшин худалдан авсан гэнэ. Мөн Лондонд хамт амьдарч байсан түүний гэр бүрийнхэн аль хэдийнээ Испанид нүүж очсон тухай мэдээлэл ч гараад байгаа. Энэ явдал магадгүй түүнийг нутагтаа эргэн очих болсныг баталж байна.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин