Он гарсаар 71 хүн усны ослоор амь насаа алдаад байна
2017-07-16

 

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 14 аймгийн 38 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 57 удаа гарч 71 хүн амь насаа алдсан байна. Үүний 13 нь хүүхэд, 58 нь насанд хүрэгчид байгаа юм.

 

Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, гол, усанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг зэрэг олон шалтгааны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

 

Тэрчлэн амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
УЧИР ЮУ ВЭ?:
Ус очихоороо живж үхээд л уул руу гарахаараа гал тавьж түймэрдээд л яалтай ч билээ. Ерөөсөө л утга учраа алдсан олон хоногийн амралтыг болиулах хэрэгтэй болж байна. 2-3 хоног байхад арай ч ийм байгаагүй байх шүү. Ингэж олноороо хүний амь нас үрэгдэж эд хөрөнгөөрөө хохирч байхад ажлаа хийдэггүй, мэддэггүй амарч цэнгэхийг эрхэмлэдэг сайд, дарга нар болон УИХ-ын гишүүд хариуцлага хүлээдэг байх ёстой. Хүний амь гэж ярьдагаа болиод ХҮМҮҮСИЙН АМЬ, НАС ЭРҮҮЛ МЭНД гэж дугарахаас өөр аргагүй болж дээ
2017-07-17
зочин:
Үгүй тэгээд одоо яалтай ч билээ дээ, Цагдаа , Онцгой байдалынхан, Олон нийтийн хэвлэл мэдээллээр байнга л хэлж сануулж анхааруулсаар байхад өөрснөө гол усруу давхиж ороод ЛУС -д амь насаа сайн дураараа өргөөд байгаа улсыг одоо яалтай вэ, Тэгээд,
2017-07-16