Нэг настай хүүхэд усанд живж, нас баржээ
2017-07-24

Багануур дүүрэгт бага насны хүүхэд усанд живж, нас барсан хэрэг гарчээ.

 

Тодруулбал тус дүүргээс зүүн хойш 30 орчим км зайд Байдлагын голд нэг нас долоон сартай эрэгтэй Д эцэг эхийн хараа хяналтгүйн улмаас голд живж нас барсан байна.

 

Хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ зураг дээпх үер багануурт болсиймуу. Үнэн зураг юм уу худлаа бичээд байнуу
2018-06-15