Хүн, нам солигдсон ч бодлого үргэлжлэх ёстой
2017-08-01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцлаа.

 

Энэ зун хур бороо багатай, нийт нутгаар маш гандуу, говийн аймгуудын нутгаар маш их гантай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярианыхаа эхэнд дурдаад хадлан, ургац алдах, гурилын үнэ өсөх, зуд болох зэрэг эрсдэл үүсэх төлөвтэй байгаа тул асуудал үүссэн хойно бус, үүсэхээс өмнө урьдчилан харж, төлөвлөж ажлаа хийх хэрэгтэй гэлээ.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн танилцуулснаар нийт нутгийн 60 хувь гандуу, 24 хувь нь гантай байгаа бөгөөд ургацын 40 хувийг алдах төлөв үүсчээ. Ургац, хадлан бэлтгэх, мал өвөлжүүлэх, мах бэлтгэх, экспортлох чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгааг тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгуулиар өмнөх хүн, нам нь солигдсон ч хүнс, хөдөө аж ахуйн бодлого үргэлжилж байх ёстой. Монгол хүн, монгол мал солигдохгүй” гээд Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа “Шинэ сум” төсөл, ХАА-н бирж зэрэг ажлуудыг санаачлан хийж байсныг онцоллоо. Мөн Чингис бондын мөнгөнөөс мах, ногооны зоорь, хүлэмжийн аж ахуй зэрэгт зарцуулж байсан. Ингэж тариаланчдыг дэмжих ёстой. Газар тариаланг байгаль, цаг уурын нөхцөлөөс үл шалтгаалан усжуулах бүрэн боломжтой. Малын вакцинжуулалт, Сонгинын Биокомбинатын үйл ажиллагаа, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангах зэрэг асуудалд анхаарах ёстой санууллаа.

 

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар оролцлоо.

Эх сурвалж:president.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ahmaduudiin tetgeveriig nemuulj ogvol sain bna ug ni MAN nemne gej amalsan odoo boltol nemeegui l bna, eronhiilogchiin songuuliin omno 2018 onii 1-r sariin 1-nees ahmadiin tetgeveriig 40000-50000 togrogoor nemne gesn ene amlaltiig l nemuulj ogdog yum shu
2017-08-03
иргэн:
АН-ын бодлого гэж идэж уух л байсан шүү дээ.
2017-08-01
Zochin:
Tulgaa oron suutsnii mkv 80-deeshiig yadahnaa 8 hamaruulj uguuchee bid Bayan bishee
2017-08-01
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-08-01
иргэн:
АН-ын бодлого гэж идэж уух л байсан шүү дээ.
зочин:
Ямар бодлого үргэлжлэх ёстой юм бол оо, Эдийн засгийн 17 -ийн өсөлтийг 1 хувь болгодог бодлого уу, ха ха ха
2017-08-01