Эмнэлэгт 60 хүүхэд амиа алджээ
2017-08-14

Энэтхэгийн хойд хэсгийн Уттар Прадеш мужийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүд амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Албаны эх сурвалж “60 хүүхэд амиа алдсан” гэж хэлжээ.

 

Хүүхдүүдийн амиа алдсан шалтгаан нь хүчилтөрөгчийн хангамжгүй болсонтой холбоотой гэнэ. Дээрх хүүхдүүдийн эцэг, эх эмчилгээний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас эмнэлэг цаанаас нь хүүхдүүдийн хүчилтөрөгчийн аппартыг салгасан гэнэ.

 

Гэхдээ эмнэлэг энэхүү мэдээллийг үгүйсгэж “хүчилтөрөгчийн хангамж тасалдсан ч хүүхдүүдийн аминд хүрээгүй” гэсэн байна.

 

Горахпур дүүргийн Баба Рагхав Дас эмнэлэгт таван өдрийн хугацаанд 60 хүүхэд амиа алджээ. эдгээрийн 30 нь өнгөрөгч пүрэв болон баасан гаригт амиа алдсан гэнэ. Тус эмнэлэгт сардаа 12-15 хүүхэд амиа алддаг аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин