Эрх баригчид толхилцож, эдийн засаг дахь эерэг дохио саарсан өдрүүд
2017-09-18

 

Өдөр ирэх тутам хүйтний эрч наашилж, хөхүүрийн ам цаашилж буйг байгаль цаг уур бидэнд сануулж байна. Ийн байтал эрх баригчид  олон нийтийн өөдөөс  хуулийн хугацаа болоогүй байна гэсэн жижүүрийн үгээр “ам таглаж”,  Ерөнхий сайдаа тохиролцож, чадахгүй, толхилцсоор байгаа нь харамсалтай. Засгийн газрыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг  томилно гэж хуулиндаа заасан. Гэхдээ ид сааль, сүүний цагаар Засгийн газраа огцруулсан эрх баригчид дараагийн Ерөнхий сайдыг яаралтай томилон ажилд нь оруулах цаг үеийн шаардлага байна.

 

УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулахыг УИХ дахь АН-ын бүлгээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл шаардаж, албан бичиг хүргүүлээд байгаа.  Баасан гаригийн үдээс хойш УИХ-ын даргад албан ёсоор ирээгүй байсан албан бичиг даваа гаригийн өглөө очсон гэж найдна. Учир нь Төрийн ордны зүүн жигүүрээс баруун жигүүр хүртэл албан бичиг илгээхэд шат дамжлага дээрээ дарж, удаахгүй бол ердөө  л хоёрхон  минутын зарцуулна.

 

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бага хурлаа энэ сарын 25-нд  хуралдуулахаар товлосон. Ингэхдээ бага хурлаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Албан бус эх сурвалжаар Ерөнхий сайдад Шадар сайд асан У.Хүрэлсүхийг  нэрийг дэвшүүлэхээр Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгдсэн байна лээ. Нөгөө талаас Ц.Мөнх-Оргил нарын нэр бүхий гишүүд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн нэрийг санал болгож байгаа дуулдана. Гэхдээ энэ хоёр эрхмийн хэн нэгний нэрийг Удирдах зөвлөл Бага хуралдаа санал орууллаа гэхэд тохироо бүрэн бүрдсэн байх нь нэн чухал. Учир нь нийслэлээс эхлээд орон нутагт ч Бага хурлын гишүүдийн олонхийг  хотын фракцынхан бүрдүүлж байгаа.  Хотын фракцын тэргүүн эдүгээ УИХ-ын дарга, МАН-ын даргын албан тушаалаасаа бууж байгаа ч намын аппараттаа  нөлөө бүхий хэвээр байгаа.

 

Нөгөөтэйгүүр Удирдах зөвлөлөөс намын бага хурлыг хуралдуулах товоо гаргасан ч Ерөнхий сайд, намын даргын асуудалд бүрэн тохиролцож чадаагүй бололтой. Үүнийг МАН-ын нарийн бичгийн дарга болон УИХ дахь МАН-ын бүлгийн даргын мэдээллээс харагдаж байна. Удирдах зөвлөлийн гишүүд  намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг дээр  санал нэгдэн тохирс он гэдгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх мэдээлсэн.  Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ерөнхий сайд заавал намын дарга байна гэдэг юмыг хэлж чадахгүй”  хэмээн гэдийлээ.  Эрх баригч хүчин шинэ Ерөнхий сайд, намын дарга дээрээ өнөөг хүртэл тохирч чадаагүй учир цаг хожих үүднээс бага хурлын товыг энэ сарын сүүлээр товлож, нийгэмд ч намрын чуулган хүртэл үүрэг гүйцэтгэгч Засгийн газарт  цаг үеийн асуудлыг даатгаж байгаагаа мэдэгдлээ.

 

Өвлийн бэлтгэл хангалтгүй,  малын хадлан тэжээлийн нөөц  хомсдвол олон нийт хэнээс хариуцлага нэхэх вэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгийн сайжрахгүй, муудсаар байгаагийн “бай”-г Засгийн газар нь ч, эрх баригчид нь өнгөрсөн парламент, АН руу бухаж, өөрсдийгөө хайцаалж ирсэн. Тэгвэл шинэ байгуулагдсан Засгийн газар өмнө засаг руу бурууг чихвэл гайхах зүйлгүй.  Гэхдээ нэгэнтээ Засгийг тэргүүлж, улс орны нийгэм, эдийн засгийг жолоодон авч явж чадна гэж томилогдсон бол  бурууг бусдад тохолгүй, хариуцсан ажилдаа эзэн байгаарай гэж дараагийн Засгийн бүрэлдэхүүнд захъя. Ер нь тохироогоор томилогдсон сайд нар тогтолцоог гажуудуулсаар ирсэн нь үнэн. Өнөөдөр эрх баригчдын  хариуцлагагүй томилгоо Засгийн газраа жил хүрэхгүй хугацаанд огцруулж, эдийн засагт ирсэн эерэг дохиог ч саарууллаа. Учир нь ОУВС Монгол Улсын төр, засгийн бодлогыг ажиглаж,  дараагийн ээлжийн санхүүжилтээ оруулах асуудлыг хэлэлцэхээс түр түдгэлзүүлээд байна. 

 

Ер нь хуулин дахь дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулна гэсэн заалт тухайн хугацаагаа бүрэн эдэл гэсэн үг биш гэдгийг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харамсалтай нь МАН-д  өнөөдөр намын дарга, Ерөнхий сайдыг  томилох, Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар нам дотроо тохиролцоход 30 хоног ч багадахаар байна. 

 

Ийнхүү эрх баригчид албан тушаалаа булаацалдан толхилцож, эдийн засгийн эерэг хандлага саарсан  өдрүүд намрын чуулган хүртэл үргэлжлэх төлөвтэй. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Албан тушаал:
2-р ээлжинд хоорондоо орж тэрбумааа цолмох алалцаад их л удадутся наймаагаа тохирохгуй новширч бна дааа.. Нямкаа хамгын туруунд алалцаж бнааа,, Увсынхан АЙмаар зутгэж бнааа
2017-09-18
Зочин:
офф ,шортонгууд хол л байгаарай даа
2017-09-18
зочин:
Бөөрөнхий шийдвэр гаргаж чадахгүй удаан хүмүүс дэмий л дээ, Санхүү эдийн засаг мэддэг дайчин хөдөлмөрч шинж чанартай туршлагатай хүн болоосой доо
2017-09-18
зочин:
ЗГ ерөнхий сайдыг томилоход яарч болохгүй маш буурьтай хандах шаардлагатай намаа тоохгүй дураараа авирлаж нийгэм эдийн засгын хямралд хүгээд байгаа 31болон урвагч Хүрэлсүх нараасЗГ т оруулбал намын хямрал үүсэх бодит нөгцөл бүрдэнэ намын хамт олноо уландаа гишгэж албан тушаалд шунагчид намын удирдах зөвлөл намын бага хурал их хурал гэж байдгыг санах мэдрэх цаг ирнээ
2017-09-18
Зочин:
Энэ хэдэн хүүрээс өөр хүн наад үхэрд чинь байдаг гүй юмуу бөөн цус холигдсон баагийнууд. Ичиж үхсэн малууд сайдын суудалд дуртай үхэрүүд
2017-09-18
Зочин:
Энэ хэдэн хүүрээс өөр хүн наад үхэрд чинь байдаг гүй юмуу бөөн цус холигдсон баагийнууд. Ичиж үхсэн малууд сайдын суудалд дуртай үхэрүүд
2017-09-18
Gemt edgeeduud:
Huulias deeguur ene neg heden hulgaichuudiigaa bugdii ni buudchii doo
2017-09-18
Зочин:
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2017-09-18
Г. Наран:
оффшорын эсрэг үнэн ялсан тэмцэж чадсан шудраг эрчүүдээс ЗГ толгойлуулж шинэчлэх хэрэгтэй. Миний бодлоор Хүрэлсүхийг сонгоод 2021 онд нь Нямдоржийг өрсөлдүүлэх хэрэгтэй эртнээс нүхээ ухая
2017-09-18
зочин.:
МАН дотроос тэсэрч босч чадсан тэр залуусыг нэг баг болгон ЗГ-аа бүрдүүлээсэй.Тэдэнд чадахгүй юм байж болно, гол нь тогтолцоог эрүүлжүүлах чухал Хүрэлсүхийг гарж ирэхийг нийгэм ард түмэн хүлээсээр байна
2017-09-18
Zochin):
MAH-d irged itgel huleelgesen. Zasgiin gazriin olonhiin suudliig avchihaad AH-ii hsen aldaanuudiig davtahgui bailgude.
2017-09-18
зочин):
Төрийн шийдвэр түмэн олны амьдралтай нягт уялддаг жижигхэн монгол улсын маань ирээдүй МАН-тай шууд холбогдоно.
2017-09-18
Зочин:
Эдийн засаг ч яахав аман дээр л өссөнөөс ард иргэдэд л ачаа ирсэн. Худлаа засаг унаж амарлаа
2017-09-18
ЗОчин:
Одоогоор яригдаж байгаа хүмүүсээс Хүрэлсүхийг дэмжиж байгаа. Бага хурлаар приус биш Монголоо авж үлднээ
2017-09-18
Зочин:
МОНГОЛ ТӨР ОДОО МАНАН 60 ТЭРБУМ ЭРЛИЙҮЗ НАРААСАА ЯАЖ САЛЖ БОЛДОГ БЭ ГЭДГЭЭ ХАРУУЛАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ
2017-09-18
Зочин:
Монголын төрийг Албан тушаалын хар зах болгосон МАНАН-ын Засаглалыг цэвэрлэхийн тулд Хүрэлсүхийг МАН-ын гишүүд дэмжиж байлгүйдээ
2017-09-18
Зочин:
Хүрэлсүх шиг боловсрол нимгэн, туйлбаргүй хүнээс өөр боловсон хүчин алга гэжүү? МАН д
2017-09-18