Шведийн бяцхан ханхүүг танилцууллаа
2017-10-11

Шведийн ханхүү Карл Филип, телевизийн од София Хелльквист нарын хурим Стокгольм хотноо өнгөрсөн 2015 оны зургаадугаар сард сүр дуулиантай болсон билээ.  Хос өнгөрсөн 2010 оноос болзож эхэлсэн бөгөөд хуримаа хийхээсээ жилийн өмнө харилцаагаа ил болгосон юм.

 

 

Ханхүү, гүнж нар 18 сартай Александр болон өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Габриэл гэх хүүтэй болсон. Габриэл ханхүү төрсөн цагаасаа олны анхаарлыг татаж байсан ч өнөөг хүртэл албан ёсоор олны өмнө гараагүй билээ.

 

 

Тэгвэл ханхүү өчигдөр бяцхан хүүгээ олонд танилцуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ханхүү “Манай гэр бүл үнэхээр жаргалтай байна. Хөвгүүд минь эрүүл саруул өсөн торниж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hoorhon yumaa saun hun bolohyg erooye
2017-10-11