Трамп, Иранд дарамт үзүүлэхийг уриаллаа
2017-10-16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Ираны эрх баригчдыг сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Трамп өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн байгуулсан “Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох гэрээг нэн даруй шинэчлэхгүй бол уг гэрээнээс АНУ гарах болно” хэмээн мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах, улмаар зогсоох энэхүү гэрээг АНУ тэргүүтэй таван улс 2015 онд байгуулсан юм.  Ираны цөмийн хөтөлбөрийн хоригийг байнгын болгож, Конгресс болон АНУ-ын холбоотнуудыг Иран улсад өмнө нь мэдэрч байгаагүй хүнд цохилт өгөх хэрэгтэй хэмээн Трамп мэдэгдэв.

 

Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлийн дараа Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох гэрээг байгуулахад хамгийн их оролцоотой ажилласан Британи, Франц, Германы эрх баригчид хамтарсан мэдэгдэл гаргав.

 

Удирдагч “Энэхүү гэрээний заалтыг өөрчлөх шаардлага байхгүй” гэж мэдэгджээ.

 

Трамп өнгөрсөн сард болсон НҮБ-ын чуулганы үеэр Ираны эрх баригчдыг террористуудыг алсаас санхүүжүүлдэг хэмээн буруутгасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин