Хоёр улстөрчийн нэг хайрын түүх ....
2017-10-17

 

Ингэхэд хүлээлтэд байгаа реформыг ХЭН нь хийх юм бэ? ...  Шинэ Ерөнхийлөгч хийнэ гэж үү?

 

Магадгүй холын бэлтгэлээ базаагаад байгаа гэж ажиглагчид хэлж байна. Сонгуулийн өмнө эхэлж, өөрийг нь Ерөнхийлөгч болохтой зэрэгцэн зарим заалт утга нь явцуураад эхэлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн автор МАН-ыг зөөлрүүлж дарж авах нь цаашдын “ямар” нэг зүйлээ итгэлтэй хийх бэлтгэл нь болж буй харагдана. Мэдээж наадамд давсан бөх туг тойрохдоо дараагийн ам угтуулаа боддог тул 2021 оны сонгуульд гар амар давахын тулд АН-аа бас чирэх. Ядаж 50 хувьтай чуулганд татчихмаар байгаа. Үүний тулд С.Эрдэнийн сэргэлт ба М.Энхболдын ганхалтыг зэрэг сэвж цаашдын алхмуудаа хийж буй гэх.   

 

Улс төрийн түвшинд “хэрх” өвчин болсон авлига ба намчирхал, хариуцлага шударга ёсны тухайд шинэ Ерөнхнийлөгчөөс хурдтай, бодитой шийдвэрийг иргэд хүлээж байгаа нь зүй. Гэхдээ манайхан аливаад хууртахад бие, сэтгэлээ барихдаа сайн тул одоохондоо харсаар байгаа.

 

Их хүлээлтдээ дасаж “Монгол ялсан” баяраас уйдаж эхлэх зуурт шинэ хүрд эргүүлэгчээр У.Хүрэлсүх тодроод ирэв. Мэдээж ХҮҮК гэдэг нь  гэнэтийн баатар, үзмэрч хувилгаадын төрүүлсэн элч биш. Өнөөх л Х.Баттулгынхаа сонгуулийн ялалтын шампанскнаас МАН дээр үсэрсэн нэг толбон дээр тодорч,  цэвэрлэнэ хусна гэж том үүрэг хүлээсэн нөхөр. МАН-ын задарсан улс төрийн эерэг дүр. Ерөнхийлөгчөө жигдрэх хүртэл хурдан уйдчихгүйг хичээж суусан манайханд “Тулга Хүүк хоёр нийлээд үзвэл шударга ёс жинхэнээсээ тогтоно” гэсэн шинэ зохиолын товчийг хэн нэгэн сошиалаар пост болгоод шидэв.  

 

Энэ санаа том зохиол болж өрнөж эхэллээ. “Би чамд хайртай” киноны нэг гүргэр, гөлгөр дурладаг Дэлгэрийн аав Дамба гуайн хэлдгээр бол хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр үзэл  бодолтой ТУЛГА  ХҮҮК  хоёр “Хариуцлагын 76-ын Я”  бүлгийн “Шударга ёс” гэдэг гоё нэртэй нэг охинд хайртай гэсээр гарч ирцгээлээ. Хэн нь ширээн дээрээс эхэлж өөрөө ойчиж, шударга ёсыг нулимстай үлдээхийг одоо тааж бурах нь дэмий. Шинэ зохиолд итгэчихсэн уяралын нулимсаа арчин суугаа олныгоо үл хүндэтгэсэн болно. Одоохондоо бол хоёулаа л шударга ёсыг тархидаж, жирэмслүүлж хаяж мэдэхээр л үйл үг нь бага багаар хувираад байгааг харин эхэн дээр нь сануулах нь шударга.

 

Ер нь бол хоёулаа шударга ёсонд хайр зарласнаа ийм хурдан мартчихгүй нь тодорхой. Тулга санхүүгийн эрх чөлөөг илүүтэй үзэж, Хятад ахын гоё цаастай хулхи чихэр, хараат байдлаас гарна гэснээрээ зүтгэж эхэлсэн. Өнөөдүүл нь чихэр гурилаар сольдог нүүрсэн дээр нь хоригоо нэмээд л мушийж эхэлсэн. Ах дүү нар нь доор нь зутарч эхэлсэн. Гэвч том, жижиг ямар ч эрх чөлөөнд хүрэхийн тулд золиос хэрэгтэй тул шударга ёс даарсан ч тэсч л байна. ХҮҮК нь ангийн дарга болсон ч хайрын захианд амалсан зарим нэг гоё хэсгүүдээсээ ухарч, онцчуудаасаа хуулж эхэлсэн ба олон дээлийг давхарлаж аваад суулаа. Үүнийг бас шударга ёс уучилж хүлцлээ. Арга нь хуучин ч зорилго нь ариун юм даа гээд...

 

Хожмын өрнөлөөр ШУДАРГА ЁС үнэхээр дээшлээд, улам царайлаг болоод ирвэл хэн нь илүү хайртайгаа харуулахаар Тулга, Хүүк хоёр сонгуулийн төгсөлтийн  бүжгэн дээр сэмхэн дээшээ анги руу орох болов уу. Нөгөө бол хэн нь шударга ёсыг хуурсанаа нотлохоор үзэлцэж, хэн нэг нь ширээн дээрээс өөрөө унасан болох л байх. Энэ бол улс төрийн хайр дурлалын зохиолын дасал төгсгөл. 

 

Гэхдээ баян Монголын өнчин хүлээлт ШУДАРГА ЁС-ыг дахин нулимстай үлдээхгүйн тулд дасал болсон төгсгөлийг өөрчлөх хэрэгтэй болсныг энд хэлэхийг хүслээ.

                                             

Шинэ үе, залуу улстөрчдийн тэмцээд байгаа, нийгмээрээ хүсээд дурлаад байгаа ШУДАРГА ЁС бол маш товчдоо бүх шатны хариуцлага, хуулиар хамгаалагдсан эрх тэгш байдал, суурь шинэчлэл. Энэ нь үйлдвэржих хөдөлгөөн өрнүүлэхээс мэдээж ялгаатай. Оюун санаа, сэтгэлгээний  өөрчлөл дээр тулах хүчин зүйлийн хамааралтай. Улстөрчид иймэрхүү олон нийтэд таалагдах сэдлээр хайр зарлахдаа хэн гэдгээ мартуулж, төгсгөлийг нь харагдтал ярьж олны сэтгэлийг эргүүлдэг. Гэтэл мөн чанар нь хэн болох, хаашаа эргэж байгаа нь жижиг алхам бүрт нь харагддаг. Тулга, Хүүк хоёр ядаж  үүнийг л давтахгүй байхад эхний хэсэгтээ болоод явчихна.

 

Энд нэрлэж буй хоёр улстөрчид нь П.Очирбат, Н.Энхаяр, С.Баяр нараас огт өөр цаг үед хэн болохоо харуулах сорил дээр ирсэн. Хөгжил  цэцэглэлт гэдэг чимэг нэртэй нэгдүгээр ангиар эхлүүлсэн уруудалт дампуурал “хулхидалт” гэдэг Ерөнхий боловсролын  дээд ангидаа дэвшчихсэн явна. Одоо шударга ёс, хөгжил дэвшлийн нэр барьж хулхиддаг бүх аргыг нийгэм нь нэвт уншина. Энэ утгаараа Тулга, Хүүк хоёр нь манай үеийнхний итгэл найдварын сүүлчийн түүчээ байж болно. Нэг бол дахин хуурсанаар нийгмээ ёстой жинхнээрээ нь хилэгнүүлж, хувсгал гаргах хэмжээнд хүргэсэн сүүлчийн хулхидагч нар ч болж болно. Энэ хоёрын улс төрийн карьерийн тоолуур эхэлсэн гээд учир мэдэх бүгд цагаа бариад 2021 гэдэг тоон дээр суучихсан байна. Мэдээж энэ хоёр л булагнаж зүтгээд бид дэмий хараад суухгүй. Шударга ёсонд бид бүгд хайртай тул дуугарна, тэмцэнэ.

 

Гэхдээ Тулга, Хүүк хоёр төгсгөлөө сайн хийлээ ч хулхидалт гэдэг цуврал бүр КОНЕЦ болчихгүй. Ядаж  дараагийн “хулхидалт” цувралын шинэ зохиол бичигдэхгүй болчихвол цаг үедээ том гавьяа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чи бол тэнэгийн тэнэг. М.Энхболдын гар хөл болж өмнө нь сөхөрч тамхилдаг нөхдийн нэг байна.
2017-10-18
Зочин:
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
2017-10-17
Зочин:
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
2017-10-17
Зочин:
Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг мөхөлд хүргэдэг нууц Америк технологи юм.
2017-10-17
Зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2017-10-17
Зочин:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
2017-10-17
Зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2017-10-17
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2017-10-17
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2017-10-17
Зочин:
Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкийн тусгай албадын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны аюулыг манай хоёр их хөрш ОХУ, Хятад улс одоогоос арав, хорин өмнө танин мэдээд ардчиллын бус хөгжлийн замыг сонгоод амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс өнөө хүртэл гайт Ардчиллыг магтан дуулсаар....
2017-10-17
Зочин:
Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд Америк, Европ, Орос, Япон гэх мэт бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.
2017-10-17
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2017-10-17
Зочин:
Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч нам төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. Английн гүн ухаантан Самуэл Смайлс
2017-10-17
Зочин:
Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс эх орноо өөрсдөө нурааж байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана... Угаасаа АРДЧИЛАЛ бол хүний хүн чанарыг алдагдуулдаг, хүнийг зөвхөн идэж уухаа боддог адуусан амьтан болгодог нууц америк технологи юм.
2017-10-17
Зочин:
Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .
2017-10-17
Зочин:
Нөгөө бие биендээ хяналт тавьдаг хараат бус ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ, ШҮҮХ ЗАСАГЛАЛ яав? Бүгд БУДАА, ЖОНХУУ болов!!!!
2017-10-17
Зочин:
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2017-10-17
Зочин:
Чи бол тэнэгийн тэнэг. М.Энхболдын гар хөл болж өмнө нь сөхөрч тамхилдаг нөхдийн нэг байна.
Zochin:
Odoo Tulga erunhiilugch, Suh said 2-iig yaaj ajillahiig l harah l uldlee Tsag hugtsaa l haruulaad ugnuu ene 2-iig Umnuh hulgaich naraas arai l uur, gaigui bh gej bodood songoson shu gedgiig tsag urgelj sanaj yavaarai Teden shig bh avaas ard tumen jinheneneesee BOSLOGO hiine bhaa
2017-10-17
хук:
манай хуурлээ ч сайн боксчин ш дээ мангар женког 1элэгдээд унгаана боксийн тулаанд хук гэсэн доорос н эруу руу цохилт бдг хуук гэсэн нэрээндээ таарсан цохилт хийнэ дараа нь 1метр20 зика энхболдыг нам зохино гоедоо гое одоол сонирхолтой зодоон болох байхдаа
2017-10-17
Иргэн:
МАНАН-гийн хулгайч, луйварчид улсын баялгийг тонон өөрсдөө хагартлаа баяжиж Монголын ард түмнийг үгүйрүүлэн өр ширэнд бариулж гүйцээд байна. Одоо шударг байдал тогтоохыг энэ 2-оос ард түмэн хүсч байгаа
2017-10-17
Зочин:
Энэ удаа үнэхээр шударга ёс тогтохгүй бол ёстой хувьсгал болж идэж уусан нөхдүүдийг гудамжинд буудаж,дүүжилж алах байх
2017-10-17