Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажилдаа оров
2017-10-20

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатаас үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ажил хүлээлцэхэд байлцав. 

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг салбарын удирдлагуудад ийнхүү танилцуулаад “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүх гишүүд төрийн албаны бүх шатанд сахилга дэг журмыг өндөржүүлж, хуулийн дагуу өндөр ёс суртахуунтай ажиллах үүргийг өгсөн. Энэ бол төрийн албаны бүх шатанд хэрэгжих болно. Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн салбарын хамт олон өндөр үр бүтээлтэй ажиллаж, ачаа эргэлтийг нэмэгдүүлж, зорчигч тээврийн үйлчилгээнд ихээхэн анхаарч, салбарын хөгжлийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ирсэн сайд Д.Ганбат болон яамны албан хаагчиллаа баяр хүргэе” гэлээ.


Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд гар, сэтгэл нийлж ажилласан хамт олондоо талархсанаа илэрхийлж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-эрдэнэд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүслээ. Тэрээр энэ хугацаанд хийсэн ажлууд, тушаал шийдвэр, бодлогын баримт бичгүүдээ сайд Ж.Бат-Эрдэнэд төрийн ажлын залгамжаар гардуулан өгөв. 


Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн аваад “Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зам, тээврийн салбарт хийгдсэн ажлууд болон үйл ажиллагаанд талархалтай байдаг. Цаашид та бүхэнтэй хамтарч, эдийн засагт чухал ач холбогдол бүхий зам, тээврийн сүлжээг өргөтгөн шинэчлэл хийх, хөгжлийг улам дээш өргөх ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Та бүхний ажил үйлст өндөр амжилт хүсье” гэлээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ТЕРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАА СОЛИОРОЙ
2017-10-20
Зочин:
ТЕерийн нарийн бичгийн даргаа солиорой
2017-10-20
Зочин:
“Бяцхан Төгөл” хотхон нь эрүүл агаарт харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, том жижиг 1өрөө байруудыг 5-6 сарын хугацаатайгаар түрээслүүлнэ. гүний худагтай, 380-д холбогдсон, явган хүний зам талбай модтой. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Холбоо барих утас 99118457, 91190055 FB хуудас Бяцхан төгөл хотхон
2017-10-20