Балжинням, Дашням давхацсан өдөр
2017-10-22

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 22. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 3. Адъяа гараг. Онгоц одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн.

 

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин