Отгонтэнгэрт сураггүй болсон 19 уулчинг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна
2017-10-22

 

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон тухай дуудлага 2017.10.22-ны 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-аас шуурхай хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нар оролцож, мэдээлэл өглөө.

 

Одоогоор сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг Отгон сумын чиглэлд гараад байна.

 

Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

 

Түүнчлэн баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангаж байна.

 

Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
14 цагт мэдээлэл авчихаад 18 цагт нисдэг тэрэг явуулдаг ийм онцгойхон байдаг юм уу ...
2017-10-23
Цүцү:
Хүмүүс нээрээ сонин юмаа Цасан нуранги болсон гээд олон хүний амь нас яригдаж байхад мөнгө төгрөг миний чиний мөнгө манай талын хүн нтр Хүмүүс нь мэнд л олдож байвал болоо шүү дээ
2017-10-23
Zocnin:
Esen mendoldoosoi
2017-10-22
Kkk:
Esen mend l baigaasai da.ontsgoi bdliihan maani l irgediinhee tuluu noir hoolgui yavah yumda 19 uulee geheer bas ch gj uchirtai oluulaa bolhoor dem demendee gaigui honoh bhaa
2017-10-22
Зочин:
ted uuland avirlaa geed hend heregtei yum be. vnen shvv dee bidnii hoolnooso hasan baij ogdog tatvariin mongiig daraa n tolvvleh l heregtei. hvnii ami vnetei ch yunii toloo gedgiig yalgah l heregtei.
2017-10-22
sda:
badrah generelaa heden togrognii zardal garsaniig heneer toluulseniig onoodriih shigee hevleliin hural hiilgej iltgeeree. minii bidnii tatvariin mongo bolon minii bidnii handiviin mongo iim zuild l duusch bn daa. tatvaraa tolohgui amidarch bolohuu hurelsuh saidaa henii mongoor nisdeg tereg nisgej bnaa. zarim ard ni ideh hoolgui olsoj iheh gej baihad tur zasag arga hemjee avch baigaa yu. zugaa tsengel huusun n sain duriin baagiinuud ulsaas ongots gargaad l. garsan zardliig ni toluuleh heregtei. tailan taviaraa generalaa. chamaig hurelsuhiin hun gedgiig bugd medne. unench baij chadahuu chi. ardiin huuhduudiig alag uzehgui baih heregtei.
2017-10-22